Н.Энхбаярын нэр дэвших эрхийг хязгаарлах үндэслэлгүй болсон

Монгол Улсын Ерөнхийлөгчийн сонгууль ирэх зургадугаар сард болно. Уг сонгуульд МАХН-аас Н.Энхбаяр нэр дэвшиж байгаа юм. Тус намын гишүүн Ц.Оюунбаатар өнөөдөр /2017.05.12/ мэдээлэл хийж, Н.Энхбаярыг сонгуульд нэр дэвших эрхийг хязгаарлах хууль зүйн үндэслэлгүй болсон гэдгийг мэдэгдэв.
Ц.Оюунбаатар “МАХН-аас нэр дэвшигч Н.Энхаяр 2017 оны ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшихэд хууль эрх зүйн саад байхгүй гэдгийг албан ёсоор мэдэгдэж байна. Түүнийг 2012 онд улстөрийн шинж чанартай хилс хэрэгт холбогдуулж шүүхээс тогтоол гаргаж шүүхийн шийтгэл оногдуулсан. Гэвч 2009 онд батлагдсан Өршөөлийн хуулинд хамруулж үндсэн болон нэмэгдэл ялыг хэрэгсэхгүй болгосон. Тиймээс Н.Энхбаярын сонгогдох, төрийн алба хаших эрхийг ялтай гэсэн үндэслэлээр хязгаарлах нь хууль зүйн үндэслэлгүй. Ийм байдлаар цагдаа, хилийн цэрэг зэрэг байгууллагыг шахаж байгаа үйлдэл нь эрх баригч төрийн нам, нам дамжсан улс төр бизнесийн бүлэглэлийн хууль бус үйл ажиллагаа юм” хэмээв.
МАХН-аас Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшигч Н.Энхбаяр уг хэвлэлийн хуралд өөрийн биеэр оролцох байсан ч БНСУ-ын Элчин сайдтай албан уулзалт хийхээр болоод ирээгүй ажээ.
Г.Тэгшсүрэн
СЭТГЭГДЭЛ БИЧИХ