ААШТ: Б.Шоовдор хүрэл медалийн төлөө барилдана

Чөлөөт бөхийн насанд хүрэгчдийн Азийн АШТ Энэтхэгийн нийслэл Дели хотноо үргэлжилж байна.
ОУХМ Б.Шоовдор шигшээ барилдаанд Вьетнамын Ти Вин Нгьенийг ялсан. Дараагийн тойрогт Японы бөх Рисоко Кавайд 10:0 харьцаатай оноогоор цэвэр ялагдав.
Ийнхүү тэрбээр Хятадын бөх Зоу Зантингтай хүрэл медалийн төлөө барилдахаар боллоо.
Өнөөдөр манай улсын таван бөх зодоглосон. ОУХМ Ш.Түмэнцэцэг, ОУХМ Э.Нарангэрэл, МУГТ Д.Отгонцэцэг, ОУХМ Э.Даваачимэг тус тус ялагдал хүлээж, тэмцээнээ өндөрлүүлэв.
Г.Тэгшсүрэн
СЭТГЭГДЭЛ БИЧИХ