ААШТ: Г.Уртнасан V байрт шалгарав

img

Чөлөөт бөхийн насанд хүрэгчдийн Азийн АШТ энэ сарын Энэтхэгийн нийслэл Дели хотноо үргэлжилж байна.

 

Тэмцээний эмэгтэйчүүдийн 75кг-д Иван Ярыгиний “Алтан Гранпри”-гийн аварга, “Хилчин” спорт хорооны тамирчин, ОУХМ Г.Уртнасан тавдугаар байрт шалгарлаа. Тэрбээр хүрэл медалийн төлөөх барилдаанд өнгөрсөн жилийн ААШТ-ий хүрэл медальт, Казахстаны Гульмарал Йербековад цэвэр ялагдав.

 

Ингэснээр манай улсын таван тамирчин үзэгчийн суудалд шилжлээ. Харин МУГТ С.Батцэцэг алтан медаль хүртэж Ази тивийн аварга болоод байна.

 

Г.Тэгшсүрэн

СЭТГЭГДЭЛ БИЧИХ