ДОХ-той тэмцэхэд жилд 5 тэрбум төгрөг зарцуулдаг

img

 

“1000 цагаан нөмрөгтөн” чуулганы бүрэлдэхүүн хэсэг болгон зохион байгуулагдаж буй “ХДХВ, ДОХ, БЗДХ-ын асуудлаарх үндэсний VII чуулган”-нд Эрүүл мэндийн сайд А.Цогцэцэг үг хэллээ.

 

Тэрбээр хэлэхдээ, Улсын хэмжээнд ХДХВ, ДОХ, БЗДХ-аас сэргийлэх, эмчилгээ тусламж үйлчилгээний чанар хүртээмжийг нэмэгдүүлэх, ХДХВ, ДОХ, БЗДХ-аас сэргийлэх үйл ажиллагаанд төр, иргэний нийгмийн хамтын оролцоог өргөжүүлэх зорилгоор энэхүү чуулганыг зохион байгуулж байгаа юм. Манай улс ХДХВ-ын тархалт багатай орны тоонд багтдаг хэдий ч, сүүлийн 5 жилд тууштай буурахгүй, нийт халдварт өвчний тогтмол 28-40 гаруй хувийг эзэлж байна. Бид үүнийг бууруулах үүднээс “Төрөөс эрүүл мэндийн талаар баримтлах бодлого”-доо тодорхой заалт оруулж, “Халдварт өвчнөөс сэргийлэх, хянах үндэсний хөтөлбөр”-ийг батлууллаа. ХДХВ/ДОХ-той тэмцэх үйл ажиллагаанд жилд дунджаар 5 орчим тэрбум төгрөгийг зарцуулдаг бөгөөд 56,6 хувийг улсын төсвөөс, 40,8 хувийг олон улсын байгууллагуудаас, 2,6 хувийг хувийн салбарын санхүүжилтээр шийдвэрлэж байна хэмээн онцоллоо.

 

Манай улсын нийт БЗДХ-ын өвчлөлийн 29,8 хувийг заг хүйтэн, 45 хувийг тэмбүү, 25 хувийг трихомониаз, 0,2 хувийг ХДХВ/ДОХ тус тус эзэлж байна. Чуулганд олон улсын байгууллага болон төрийн бус байгууллага, 21 аймгийн Эрүүл мэндийн газрын дарга нар, эмч мэргэжилтнүүдийн төлөөлөл 150 гаруй хүн оролцлоо.

 

СЭТГЭГДЭЛ БИЧИХ

иргэн:
Цогцэцэг гэдэг сайд авгай байнга л ТВ-ийн өмнө зогсож, сангийн сайдын шахааны машинд сүү өргөсөн шигээ байх юм, өөр хийх ажилгүй сайд юм байхдаа? Аливаа хооны орц хэтэрвэл амтгүй болдогсон, олонд нэр хүндээ өсгөх биш улам л унагаад байгаа санагдах юм, №1-т жагсаж байгаагаа ойлгож л байдаг болов уу?
2017-05-14
Зочин:
Tegeed yu hiidii ter ih munguur.....uursduu l saihan zavshdag biz....
2017-05-14
Иргэн:
Сайн дураар ДОХ Тэмбүү шинжилгээ өгье гээд очсон чинь үзэхээ больчихож. Заавал хороо хорин дүүргээсээ 13А маягт авч ирж үзүүлэх болсон байна лээ. Мөнгөггүй мань мэт нь туссан бол тараагаад л шаагаад байхаас өөр яалтай билээ. ДОХ тусцан бол хороондоо очиж л лав шинжилгээ өгөхгүй. Энэ чинь хувь хүний нууц байх ёстой. Халдварт хүнд суртал гаргаж байгаа бол ДОХ тэмбүү бүр их цэцэглэнэ. Харж байгаарай ЭМ сайдаа
2017-05-13
Эмч:
Үнэхээр 5 тэрбум төгрөг зарцуулдаг бол Дох Монголд байхгүй болно.үүнийг шалгах хэрэгтэй
2017-05-13