”Хунт нуур” балетыг 1975 оны билетээр үнэгүй үзээрэй

img

“Хэлж зүрхлээгүй хайр” жүжгийг тоглоно

 

 

Улсын Драмын Эрдмийн Театрын уран бүтээлчид төгсөгчдөд зориулан С.Жаргалсайханы зохиол “Хэлж зүрхлээгүй хайр” уянгын драмын жүжгийг тоглож байна.

 

Жүжгийг Төрийн соёрхолт Н.Наранбаатар найруулсан. Гол дүрүүдэд СТА Г.Эрдэнэбилэг, СТА Ц.Баясгалан, СТА Г.Амгаланбаатар, СТА С.Болд-эрдэнэ, СТА Д.Баттөмөр, СТА М.Тогтохжаргал, СТА Б.Одончимэг, Н.Баярмаа, СТА Ц.Цэрэнболд нар тоглоно.

 

 Жүжгийг өнөөдөр 18.00 цагт УДЭТ-ын тайзнаа тоглоно. Тасалбарын талаарх мэдээллийг  99199794 утсаар лавлах боломжтой.

 

“Хунт нуур” балетыг тоглоно

 

 

УДБЭТ-ын уран бүтээлчид П.И.Чайковский "Хунт нуур" балетыг  2017 оны 05-р сарын 13-ны 17.00 цагт тоглох гэж байна. 

 

Хунт нуур балет нь УДБЭТ-ын тайзнаа анх 1975 оны 06-р сарын 27-ны өдөр тоглогдож байсан. Уг балетыг анх тоглогдоход нь үзсэн анхны 1 үзэгчид энэ улирлын хамгийн сүүлийн "Хунт нуур" балетыг үнэгүй үзэх эрхийг бэлэглэх гэж байна. Хэрэв та болон таны аав, ээж, ахан дүүс, найз нөхөд дунд тус балетын анхны тоглолтыг үзсэн үзэгч байвал бидэнтэй холбогдож урилгаа авна. уу /Жич: Та анхны балетыг үзсэн гэдгээ нотлох ямар нэгэн зүйл авчирна уу/

 

“Бид нэг гэр бүл” тоглолтод саатаарай

 

Улсын Филармониос санаачлан хэрэгжүүлж буй БИД НЭГ ГЭР БҮЛ төслийн хүрээнд "Олон улсын гэр бүлийн өдөр"-ийг тохиолдуулан зохион байгуулж буй "Бид нэг гэр бүл" тоглолт 2017 оны 05 сарын 13-нд 19 цагаас Улсын Филармонийн концертын танхимд ганцхан удаа тоглогдоно.

 

Тоглолтонд Улсын Филармонийн улсын Филармонийн гоцлол дуучин С.Баттулга /СТА/, Н.Наранбаатар /СТА/, П. Өнөржаргал /СТА/, Б. Дэлгэрбаяр /СТА/, Б.Мөнхбаатар /СТА/, Б. Номин-Эрдэнэ, Б.Солонго, Т. Отгонбаяр, С. Нямбаяр, “Баянмонгол” биг бэнд, удирдаач Б.Ганбат /МУУГЗ/, С.Саруул-Од /СТА/ болон Симфони найрал хөгжмийн “Академи” поп оркестр, Морин хуурын чуулгын “Ятгын Квартет”, “Чөлүгэн” морин хуурын дөрвөл зэрэг уран бүтээлчид оролцоно.

 

Г.Тэгшсүрэн

СЭТГЭГДЭЛ БИЧИХ

зочин:
хунт нуур монголчуудад зохихгүй байна.
2017-05-14