Льюис Хамилтон асуудлаа шийдсэн үү

Энэ амралтын өдөр Формула1 ДАШТ-ий Испанийн Гранпри болно. Уралдааны өмнөх албан ёсны сорил Барселона хотын Каталунья авто тойруулагад болж өндөрлөлөө. Хамгийн өндөр амжилтыг Мерседесийн хослол гаргасан байна. Ингэхдээ Их Британийн нисгэгч Льюис Хамилтон хүснэгтийг тэргүүлсэн байна. Оросын Гранприд хөдөлгүүрийн асуудалтай тулгарч, шагналын тавцнаас мултарсан ч тэрбээр халалтын асуудлаа шийдсэн бололтой. Дэлхийн аварга Британи эр багийн хамтрагч Валттери Боттасаас 0.029 секундын хожилтой байсан юм. Харин Мерседесийн хослолын араас Ферраригийн Кими Райконен, Себасьен Феттель нар жагссан бол Рэд булл багаас Австрали нисгэгч Даниель Риккардо V-д орсон юм.
Энэ сорил уралдааны үеэр Макларен баг том асуудалд орсон нь Фернандо Алонсод тулгарчээ. Түүний машины хөдөлгүүрт гэмтэл гарсан бөгөөд ердөө эхний тойргийн 2 дахь эргэлтээс сорилыг орхижээ. Эх сурвалжийн мэдээлж байгаагаар энэ нь хөдөлгүүрийн томоохон гэмтэл байсан бөгөөд Барселонад уралдахын тулд шинэ мотор ашиглах өндөр магадлалтай байна.
Г.Баяраа
СЭТГЭГДЭЛ БИЧИХ