ОХУ-ын Ерөнхийлөгч В.Путин энэ амралтын өдөр БНХАУ-ын нийслэл Бээжин хотноо зочилж, тус улсын дарга Си Зиньпинтэй уулзсан талаар “www.dailymail.co.uk” сайт мэдээллээ.
Удирдагчид Бээжин хотноо Хятадын шинэ торгоны замын төслийн талаар хэлэлцсэн юм.
Уг уулзалт болохоос өмнө Ерөнхийлөгч Путин хурал болох танхимд хүрэлцэн иржээ. Тэрбээр Си даргыг ирэхээс хэдхэн минутын өмнө танхимын гол байрлах төгөлдөр хуур тоглосон байна.
Путин “Би төгөлдөр хуур тоглох их дуртай” гэж хэлжээ. Тэрбээр "Moscow Windows" болон "The City Over the Free Neva" аяыг тогложээ.
Б.Дэлгэрцэцэг
Уншиж байна |