Стипе Миочич цолоо хамгаалав

Холимог тулааны UFC холбооны Хүнд жингий Дэлхийн аваргын төлөөх өрсөлдөөн өчигдөр боллоо.
Аварга цолоo хамгаалагч АНУ-ын тамирчин Стипе Миочич энэ удаад Бразилийн тамирчин Жуниордос Сантостой тоглосон байна. Хоёр тамирчин өмнө нь 2014 онд тоглож байсан бөгөөд таван үе үргэлжилсэн тулаанд шүүгчийн оноогоор Бразил эр ялалт байгуулж байсан удаатай.
Тэгвэл Даллас хотод болсон уг тоглолт бүх талаараа өөр байлаа. Тулаан эхлэхэд л Америк эр санаачлагыг гартаа авч эхний раундад өрсөлдөгчөө буулган авчээ. Ердөө 2 минут 22 секунд үргэлжилсэн энэ тоглотод Миочич техникийн илт давуу байдлаар өрсөлдөгчөө буулган авсан юм. Ингэсээр 34 настай туршлагатай тамирчин Дэлхийн аварга цолоо хоёр дахь удаагаа дараалан хамгааллаа.
Г.Баяраа
СЭТГЭГДЭЛ БИЧИХ