32 мянган оюутныг ажлын байранд зуучлана
Их дээд, сургууль, коллеж, МСҮТ-ийн төгсөгчдийг ажлын байран зуулчах “Хөгжлийн хөтөч” өдөрлөгийг өнөдөөр зохион байгуулна.
Энэхүү өдөрлөгийг Гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн газар, БСШУСЯ, XXҮЕГ, МҮXАҮТ, Монголын ажил олгогч эздийн нэгдсэн xолбоо, Нийслэлийн залуучууд xөгжлийн газар, МЗX хамтран зохион байгуулж байгаа аж.
Өнгөрсөн онд дээд боловсрол эзэмшсэн 30 мянга гаруй оюутны 6700 нь буюу 21 хувь нь тухайн жилдээ ажилд оржээ. Тэгвэл энэ хичээлийн жилд нийт 32 мянган оюутан их, дээд сургуулиа төгсөх бөгөөд өнөөдрийн өдөрлөгөөр тэднийг ажилд зуучлах ажлыг зохион байгуулж, зөвлөгөө мэдээлэл өгөх юм байна.
“Хөгжлийн хөтөч” өдөрлөг “Соёлын төв өргөө”-нд энэ өдрийн 14.00 цагт эхэлнэ.
Г.Тэгшсүрэн
СЭТГЭГДЭЛ БИЧИХ