Сараценс Европын аварга боллоо

Рагбийн клубүүдийн дунд болдог хамгийн өндөр чансаатай тэмцээн бол Европын Аваргуудын цомын тэмцээн. Тивийн хамгийн шилдэг 6 орны баг оролцдог тус тэмцээний финал өчигдөр болло.. Шигшээ тоглолтыг энэ жил Шотландын Эдинбург хот хүлээн авсан бөгөөд Мюррэйфилд цэнгэлдэхэд болжээ.
Энэ жил Английн Сараценс - Францын Клермонт багууд финалд өрсөлдсөн бөгөөд 28-17 харьцаатай Английн баг ялалт байгуулснаар 2 жил дараалан Европын аваргуудын цомын тэмцээнд түрүүлжээ.
Ингэснээр Английн баг Аваргуудын цомын тэмцээнд 2 жил дараалан түрүүлсэн 4 дэхь бол болж, түүхэнд үлджээ. Өмнө нь Английн Лестер, Ирландын Линестер, Францын Тулон гэсэн багууд тус бүр жил дараалан түрүүлж байжээ.
Г.Баяраа
СЭТГЭГДЭЛ БИЧИХ