Орон байрны хулгайн хэргийг илрүүллээ
2017-05-15

 

Баянзүрх дүүрэг дэх цагдаагийн хоёрдугаар хэлтсээс хариуцсан нутаг дэвсгэрийн гэр хороололд үйлдэгдэж буй хулгайн гэмт хэрэгтэй тэмцэх, урьдчилан сэргийлэх, илрүүлэх чиглэлээр “Эргүүл-5” хэсэгчилсэн арга хэмжээг 2, 4, 5, 21, 27 дугаар хорооны нутаг дэвсгэрт зохион байгуулав.

 

Арга хэмжээний хүрээнд Дарь-Эх, Монел, Сэлбийн гудамжинд гэмт хэрэг, зөрчил үйлдэгдэж болзошгүй эмзэг цэгт 86 алба хаагч үүрэг гүйцэтгэж хулгайн хоёр гэмт хэргийг илрүүлж, 1200 тээврийн хэрэгслийг шалгаж ажилласан байна.

 

Баянзүрх дүүргийн 21 дүгээр хорооны нутаг дэвсгэр Сэлбийн гудамжинд оршин суух иргэн О-гийн болон дөрөвдүгээр хороо нутаг дэвсгэр Цэргийн хотхонд оршин суух Н-ийн гэрээс эд зүйл хулгайлан авч явсан хэргийг шуурхай эрэн сурвалжлан илрүүлжээ.

 

Гэр хороололд үйлдэгдэж буй хулгайн гэмт хэргийн ихэнх тохиолдол нь өдрийн цагаар буюу иргэдийг гэр орноо эзэнгүй орхисон үед гардаг. Иймд иргэдийг гэр, орон сууцаа эргэх, айл, хөршдөө захих, энэ төрлийн гэмт хэргээс урьдчилан сэргийлэх хөршийн холбоог байгуулан цагдаагийн байгууллагатай хамтран ажиллахыг зөвлөж байна.

Shuud.mn
Сонин хачин