Үндэсний зөвлөлдөх хорооны хурал халуухан эхэллээ

img

АН-ын Үндэсний зөвлөлдөх хорооны хурлыг АН-ын дарга Н.Алтанхуяг, Ерөнхий нарийн бичгийн дарга Д.Эрдэнэбат нар даргалж байгаа юм. Хуралдаан эхлэхэд  хэлэлцэх асуудлуудыг танилцуулав. Хамтарсан Засгийн газраас гарах, Гүйцэтгэх зөвлөлд шинээр орох гишүүдийн нэрсийг батлгаажуулах, хамтарсан Засгийн газарт ажилласан сайд нарын илтгэл, хамтарсан Засгийн газрын гэрээний биелэлтийг дүггнэнэ гэлээ. Ингэж танилцуулсны дараа Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга Д.Баттулга гишүүн босч хамтарсан Засгийн газрын гэрээний биелэлт, хийсэн ажлыг нь дүгнэх гэж байхад Тэргүүн  шадар сайдаар нь ажилласан Н.Алтанхуяг дарга та яагаад хурал удирдаж байгаа юм бэ. Урд өдөр нь Гүйцэтгэх зөвлөлийг өрөөндөө хуралдуулчихаад дэглэсэн жүжгээр явах гэж байна уу гэж шүүмжлэв. Мөн УИХ-ын гишүүн Д.Ганхуяг хамтарсан Засгийн газрыг хамтран удирдсан атлаа хурал удирдаж  азаргалаад байх шаардлагагүй гэв. Түүнчлэн ЗТБХБ-ын сайд Х.Баттулга эсэргүүцлээ илэрхийллээ. Ингээд тооллогын комиссын даргаар  УИХ-ын гишүүн Д.Ганхуяг томилогдсон байна. Энэ үеэр ҮЗХ-ны гишүүн биш хүмүүс орж ирж хурал үймүүлж байна хэмээн генсек Д.Эрдэнэбат их л уурлаад  тэднийг гаргахыг шаардлаа. Хурал үргэлжилж байна.

СЭТГЭГДЭЛ БИЧИХ

наад алтантуяагаа одоо нухаад өг
2012-01-11