“Шилдэг 150”-д М-Си-Эс группийн 8 компани шалгарлаа

img

 

  Нийгмийн даатгалын үндэсний Зөвлөлөөс ажилтнуудынхаа эрүүл мэнд, нийгмийн баталгааг сүүлийн 3-5 жилийн турш хангасан шилдэг 150 ажил олгогч, аж ахуй нэгжүүдийг шалгаруулан талархал гардууллаа. Уг шалгаруулалтыг Мобиком, АПУ, Саусгоби сэндс компаниуд тэргүүлсэн бөгөөд групп компаниудаас М-Си-Эс группийн М-Си-Эс Холдинг, Гоёо, М-Си-Эс Проперти, Юнивишн, Шангри-Ла Улаанбаатар, СББ Трейд, Шангри-Ла Улаанбаатар Хотел, М-Армор гэсэн 8 компани орсон байна.

 

М-Си-Эс групп нь 7,600 үндсэн ажилтантай, 20,000 ажлын байрыг шууд ба шууд бусаар бий болгодог, ажиллагсадынхаа тоогоор Улаанбаатар төмөр зам ХНН, Оюутолгой компаниудын дараа жагсдаг, үндэсний хувийн хэвшлийн тэргүүлэгч компаниудын нэг юм. Тус групп нь хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн үйл ажиллагааг зохицуулсан бодлого, журмуудыг үндэсний болон олон улсын стандартын дагуу байнга боловсруулан шинэчилж, мөрдөн ажиллаж иржээ. Ялангуяа хүрээлэн буй орчин, нийгэм, хүний аюулгүй байдал, эрүүл мэндэд сөрөг нөлөөгүй үйл ажиллагаа явуулах зарчмынхаа хүрээнд хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн удирдлагын тогтолцоог өндөр түвшинд хөгжүүлэх, сургалт, хяналт, үнэлгээг улам сайжруулах, улмаар осол, гэмтлийн тохиолдлыг бууруулах чиглэлээр идэвх, санаачлагатай ажилладаг байна.

 

Ажилтнуудынхаа эрүүл мэнд, нийгмийн баталгааг сүүлийн 3-5 жилийн турш хангасан эдгээр шилдэг 150 ажил олгогч, аж ахуй нэгжүүдийн нийгмийн даатгалын санд дараа жил төлөх үйлдвэрлэлийн осол, мэргэжлээс шалтгаалсан өвчний тэтгэвэр, тэтгэмжийн шимтгэл болон  ажилгүйдлийн тэтгэмжийн шимтгэлийг хуульд заасан үндэслэлээр тус тус 10 хувиар хөнгөлөх болжээ.

 

                                                                                                            Б.Энхтуяа

                   

 

СЭТГЭГДЭЛ БИЧИХ

Зочин:
shangrila casino bolno harj l baigaarai
2017-05-16
Зочин:
Mundag kompanidaa amjilt husie! jenko MCS - g muuldag getel jenkogiin kompani shildeg 100d baidgui. belen sotsializmiin buteen baiguulaltiin kompany avaad shildeg kompany bolgoj chadahgui bn gedeg emgenel!
2017-05-16
Зочин:
Mundag kompanidaa amjilt husie! jenko MCS - g muuldag getel jenkogiin kompani shildeg 100d baidgui. belen sotsializmiin buteen baiguulaltiin kompany avaad shildeg kompany bolgoj chadahgui bn gedeg emgenel!
2017-05-16
Zochin:
Bayar hurgeye. amjilt
2017-05-16