Эхийн сүү орлуулагчийг эмчийн жороор зардаг боллоо

img

 

Нярай хүүхдийн хоол хүнсийг зохицуулсан хууль олны анхаарлаас гадуур байнгын хороо, чуулганы нэгдсэн хуралдааныг хэдэнтээ давж, сэмхэн батлагдчихлаа. Өөрөөр хэлбэл, 0-6 сартай хүүхдээ зөвхөн эхийн сүүгээр хооллоно. Үгүй бол торгуулахаас эхлээд эрүүгийн хариуцлага хүлээж мэдэхээр болж байна. Өнгөрсөн баасан гаригийн чуулганы нэгдсэн хуралдаанаар эцэслэсэн энэхүү хууль Эрүү, зөрчил гээд томоохон хуулиудын сүүдэрт дарагдсан ч байж мэднэ. Ямартаа ч энгийн иргэд байтугай эрхэм гишүүд ч анзаарч, ач холбогдол өгсөнгүй. Тал бүрийн төлөөлөлд ч танилцуулж хэлэлцүүлсэнгүй. Ганц нэг эмэгтэй гишүүн  цөөн хэдэн санал хэлж,  байнгын хорооны санал дүгнэлтийг танилцуулж зогсов.

 

НЯРАЙН НЭМЭЛТ ХООЛЫГ ДЭЛГҮҮРТ  ЗАРАХГҮЙ

 

Нялх, балчир хүүхдийн хоол, хүнсний бүтээгдэхүүний тухай хуулийг санаачлах болсон шалтгаан энгийн. Хүүхэд эхийн сүү хөхөхгүйгээс эрх нь зөрчигдөж байгаа. Түүнчлэн жил ирэх тусам хөхөө хөхүүлэх ээжүүдийн тоо буурсан, эхийн сүү орлуулагчийн импорт нэмэгдсэн. Эцсийн зорилго нь хүүхэд зургаан сараас хоёр нас хүртлээ заавал эхийн сүү хөхөх ёстойг иргэдэд таниулж, улмаар хуульчилж өгч байгаа юм. Өөр ямар ч нэмэлт бүтээгдэхүүн хэрэглэхгүй. Тухайлбал, 2010 онд ээжүүдийн 67 хувь нь хүүхдээ хөхүүлдэг байсан бол 2013 онд 47 хувь болж буурсан, нярайн нэмэлт бүтээгдэхүүний импорт 1997 онтой харьцуулахад ес дахин нэмэгдсэн гэх тоон мэдээллийг үндэслэжээ.  Мөн Эхийн сүү орлуулагч бүтээгдэхүүний тухай хууль батлагдаад 11 жил болсон ч хуульд нэмэлт, өөрчлөлт хийгдээгүйн дээр зохицуулж байгаа харилцаа нь өнөөгийн нөхцөлд бүрэн нийцэхгүй болсон байна. Тоочвол, хуулийн нэр, хэрэглэгдэж байгаа нэршил, тайлбар буруу томьёологдсон, оролцогч талуудын харил­цааг бүрэн тусгаа­гүй орхигдсон, хуульд дур­дагдсан бүтээг­дэ­хүүний зар суртал­чилгааны зохицуулалт өнөөгийн мэдээллийн технологийн хөгжлийг гүйцэхгүй болсон, нэгээс дээш насны бал­чир хүүхдийн хоол, ундтай холбогдох харил­цаа зохицуулалтгүй ор­хигд­сон, хуулийн хэрэг­жилтэд тавих хяналт, хууль зөрчигчдөд хүлээл­гэх хариуцлага сул зэргээс үндэслэн хуулийг шинэчлэн сайжруулах шаардлагатай болсон аж.

 

Тэгвэл төрийн мэдээллийн эмхэтгэлд  хэвлэгдсэнээр төд удалгүй хэрэгжиж эхлэх Нялх, балчир хүүхдийн хоол хүнсний бүтээгдэхүүний хууль эцэг, эхчүүдэд хэрхэн нөлөөлөх вэ. Хууль санаачлагч, Эрүүл мэндийн сайд А.Цогцэцэгийн хэлж буйгаар “Сүү багатай, халдварт өвчтэй зэрэг хүүхдээ хөхүүлэх боломжгүй тохиолдолд эмчийн зааврыг үндэслэн  нэмэлт бүтээгдэхүүнийг худалдан авч болно. Мөн эмнэлгүүдэд эхийн сүүний банк байгуулна. Хууль зөрчвөл Эрүү болон Зөрчлийн хуулиар хариуцлага хүлээлгэнэ” гэж байгаа юм. Эндээс харахад шөнө дунд төрөөд сүү орохгүй байсан ч эмчийг ажилдаа ирэхийг хүлээж хүүхдээ уйлуулах нь. Түүнчлэн хуульд Нялхсын сүүн тэжээл, эмчилгээний тусгай зориулалттай сүүн тэжээлээс бусад зургаан сар хүрээгүй хүүхдэд зориулсан бүх төрлийн хүнсийг импортлох, худалдахыг хориглоно. Төрөх эмнэлэг, хүүхдийн эмнэлгээс бусад хувийн эрүүл мэндийн байгууллагын доторх эмийн сан нь хуульд  заасан зориулалтын бүтээгдэхүүнийг худалдаж болно гэж заажээ. Өөрөөр хэлбэл, нярайн нэмэлт хоолыг хэрэглэх зайлшгүй шаардлагатай тохиолдолд эмчийн жороор, дээр нь эрүүл мэндийн байгууллага доторх эмийн сангаас авах юм байна. Тэгэхээр хүнсний нэмэлтийг дэлгүүрт зарахгүй бөгөөд хууль хэрэгжээд эхлэхээр дэлгүүрийн лангуун дээрх нярайн нэмэлт хоолнуудыг хураана гэж зарим эх сурвалжууд хэллээ.

 

ЭРҮҮЛ МЭНДИЙН САЙДААР АХЛУУЛСАН САЛБАР ЗӨВЛӨЛ БАЙГУУЛНА

 

0-6 сартай хүүхдэд өгөх нэмэлт тэжээлийг хуулиар хориглож, импортыг хатуу хянахаар боллоо. Мөн дээр нь дэлгүүр, худалдааны төвд зарах эрх хумигдаж таарах нь. Тэгэхээр энэ бүхнийг харж, хянах “дархан” эрхтэй байгууллага, төрийн албан тушаалтан хэн байхаас хамаарч эхийн сүүгээр “дамжих” энэхүү хуульд эдийн засаг бизнесээ хавчуулах гэсэн сонирхол байх вий гэдгээс олон нийт сэрэмжилж байгаа юм. Тэгвэл асуудлыг зохицуулах байгууллага нь Эрүүл мэндийн асуудал хариуцсан Засгийн газрын гишүүнээр ахлуулсан салбар зөвлөл байгуулах, энэ зөвлөл нь жил бүр хуулийн хэрэгжилтэд хяналт тавих эрх бүхий байгууллагатай хамтран үнэлгээ хийж, дүнг Ерөнхий сайдын дэргэдэх Хүнсний аюулгүй байдлын үндэсний зөвлөлд танилцуулж байхаар хуульчилжээ.

 

Салбар зөвлөлийг эрүүл мэндийн асуудал эрхэлсэн Засгийн газрын гишүүн даргалж, салбар зөвлөлийн дүрэм, бүрэлдэхүүн, ажиллах журмыг батална.

 

Салбар зөвлөл “Хүүхдийг эхийн сүүгээр хооллох бодлого, хууль тогтоомжийн хэрэгжилтийг хангуулах чиглэлээр санал, зөвлөмж гаргаж, тэдгээрийг холбогдох байгууллагад тавьж шийдвэрлүүлэх, хуулийн зөрчлийг бүртгэх, олон нийтэд мэдээлэх, тэдгээрийг холбогдох байгууллагад тавьж шийдвэрлүүлэх, хүүхдийг эхийн сүүгээр хооллох бодлого, хуулийн хэрэгжилтийн үнэлгээг хийж, цаашид авах арга хэмжээ, Салбар зөвлөлийн үйл ажиллагааны талаар жил бүр Хүнсний аюулгүй байдлын үндэсний зөвлөлд танилцуулах” чиг үүргийг гүйцэтгэх юм байна.

 

Хууль зөрчсөн албан тушаалтны үйлдэл нь гэмт хэргийн шинжгүй бол Төрийн албаны тухай хуульд заасан хариуцлага хүлээлгэнэ. Хүн, хуулийн этгээдэд Эрүүгийн хууль, эсхүл Зөрчлийн тухай хуульд заасан хариуцлага хүлээлгэхээр хуульчилжээ.

 

Дашрамд дурьдахад, “нялхсын сүүн тэжээл” (Infant formula) гэдгийг  стандартын дагуу үйлдвэрлэсэн, зургаан сар хүрээгүй нялхаст зориулсан амьтан, ургамлын гаралтай сүү, сүүн бүтээгдэхүүн, “нэмэгдэл хоол” гэж зургаан сартайгаас эхлэн хүүхдэд хөгжлийн үе шатанд нь тааруулан өгч байгаа аливаа хоол хүнс хэмээн тодорхойлж хуульд тусгажээ. 

 

Эхийн сүүгээр хооллох хүүхдийн эрхийг хангах, тэднийг өвчнөөс сэр­гийлэх, эхийн үүрэг хариуцлагыг дээш­лүүлэх, гэр бүл төлөвлөлтийг хан­гах зорилгоор хүүхэд төрүүлсэн оюутанд тэтгэмжтэй нэг жилийн чөлөө олго­хоор хуульд нэмэлт өөрчлөлт оруулсан байна. Ингэхдээ оюутны жирэмсний бо­лон амаржсаны тэтгэмжийг тооцохдоо хөдөл­мөрийн хөлсний доод хэм­жээгээр нэг жил ажилласан гэж тооцох ба оюутны үндэсний тэтгэлгийг цуг олгоно.

 

 

Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин

С.УЯНГА

СЭТГЭГДЭЛ БИЧИХ

Зочин:
Энд сэтгэгдэл бичсэн хүмүүм үнэхээр зөв юм бичсан байнаа. Жаахан юм уншдаг хүнээр төрийн сайд хийлгүүлж байхгүй бол энэ арай л дэндлээ шүү М.Энхболд даргаа. Хүн доромжилж, гүтгэсэн асуудал огт биш. Та энэ эрүүл мэндийн сайдынхаа батлуулсан хуулийнхаа тухай ордон дотор ярьж байгаа 2 минутын яриаг нь сонсвол хүмүүс яагаад бухимдаад байгааг шууд ойлгоно. Ямар ч мэдлэггүй, хүн ичмээр авгай байна лээ шүү
2017-05-17
Зочин:
Найз чинь концесс, концепци 2-ыг ялгаж мэддэггүй юм байна лээ шүү
2017-05-17
Зочин:
Chi yag Tsogoo shigee teneg yum bna. Naiz n uu? Chanartai buteegdehuun uguh n oilgomjtoi. Dan huhuur 100 huvi hoolllono gedeg chin us ch ugch bolohgui gej todorhoiloltdoo baidag yum malaa. Hen iim huuliig amidrald heregjuuleh yum, chinii huuhed huuheddee halbag us ugch baihiig harad chi tsagdaad heleh uu? tenegee
2017-05-17
Зочин:
Chi yag Tsogoo shigee teneg yum bna. Naiz n uu? Chanartai buteegdehuun uguh n oilgomjtoi. Dan huhuur 100 huvi hoolllono gedeg chin us ch ugch bolohgui gej todorhoiloltdoo baidag yum malaa. Hen iim huuliig amidrald heregjuuleh yum, chinii huuhed huuheddee halbag us ugch baihiig harad chi tsagdaad heleh uu? tenegee
2017-05-17
Зочин:
Хууль шиг юмаа батлуулчаад ордон дотор мэдэгдэл хийэ байхдаа НҮБ эн асуудлаах гол хуулиа батлуулсан, тэр хуулийн концессоор манай хууль боловсрогдсон гэж авч байгаам даа. Нэгт. НҮБ хууль баталдаггүй юм, хоёрт. Хуулийн концепци, концесс 2-ыг ялгахгүй хээв нэг 2 ч упаа концесс гээд яриад байгаа хүнээр сайд хйилгүүлэ д байдаг улс дэлхийд манайхаас өөр байхгүй байхоо.
2017-05-17
Зочин:
Энд сэтгэгдэл бичсэн хүмүүм үнэхээр зөв юм бичсан байнаа. Жаахан юм уншдаг хүнээр төрийн сайд хийлгүүлж байхгүй бол энэ арай л дэндлээ шүү М.Энхболд даргаа. Хүн доромжилж, гүтгэсэн асуудал огт биш. Та энэ эрүүл мэндийн сайдынхаа батлуулсан хуулийнхаа тухай ордон дотор ярьж байгаа 2 минутын яриаг нь сонсвол хүмүүс яагаад бухимдаад байгааг шууд ойлгоно. Ямар ч мэдлэггүй, хүн ичмээр авгай байна лээ шүү
2017-05-17
Алтаа:
Зөв л арга хэмжээ байна. Аль эртнээс хийх ёстой байсан юм. Одоо ч хаанаас ч хамаагүй л нэмэлт сүү тэжээл оруулж ирээд л хаана ч хамаагүй л зардаг болсон шүү дээ. Гутлын дэлгүүрт хүртэл зарж л байсан. Бид алийн болгон баталгаагүй шинжилгээгүй хүнс хэрэглэх вэ. Тэр тусмаа нялх нярайдаа хүртэл хаана үйлдвэрлдэсэн нь тодорхойгүй хор өгөх вэ дээ. Энийг сайн бодох л арга хэмжээ. Хориг тавьж байгаа нь зөв.
2017-05-16
Зочин:
Chi yag Tsogoo shigee teneg yum bna. Naiz n uu? Chanartai buteegdehuun uguh n oilgomjtoi. Dan huhuur 100 huvi hoolllono gedeg chin us ch ugch bolohgui gej todorhoiloltdoo baidag yum malaa. Hen iim huuliig amidrald heregjuuleh yum, chinii huuhed huuheddee halbag us ugch baihiig harad chi tsagdaad heleh uu? tenegee
Ганаа:
Эрүүл мэндийн сайд Цогцэцэг эмэгтэй хүнээс ч гарамгүй их эрч хүчтэй ажиллаж зоримгоор олон асуудлыг шийдэж байна шүү. Бид Монголчууд маань юм хийж байгаа хүнээс өө хайх, муулах, шалтаг хайхдаа сайн болоо юу даа. Байнга л ажил хийж байгаа хүнийг шүүмжлэх юм. Сайн юмыг сайнаар нь үнэлж дэмжиж урам өгч сурвал манай Монгол хөгжинө дөө
2017-05-16
Зочин:
Найз чинь концесс, концепци 2-ыг ялгаж мэддэггүй юм байна лээ шүү
Зочин:
Chi yag Tsogoo shigee teneg yum bna. Naiz n uu? Chanartai buteegdehuun uguh n oilgomjtoi. Dan huhuur 100 huvi hoolllono gedeg chin us ch ugch bolohgui gej todorhoiloltdoo baidag yum malaa. Hen iim huuliig amidrald heregjuuleh yum, chinii huuhed huuheddee halbag us ugch baihiig harad chi tsagdaad heleh uu? tenegee
Хүүхдийн шар:
Ер нь бол сайн чанартай хүүхдийн сүү дөнгөж төрсөн эхчүүдэд маш их хэрэгтэй эх хүүхдээ төрүүлээд маш их ядарна тэр доороо хөхөнд сүү орно гэж байхгүй нярай гарсан үесээ эхлээл ам нь ангалзаад гэдэс нь олигтой сүү байтугай шингэн зүйл орж чадахгүй байсаар нөгөө айхтар шарлалт нь цаг минутаар эхлээд ирнэ. Хүүхдийн шарыг их хурдан буулгахад аппрат эм дом биш зөвхөн шингэн зүйл шүү...
2017-05-16
Зочин:
Eh n suugui gedgiig emch yaj togtooh uu?! Huhiig n bazaj uzeh uu, huhuj uzeh yumuu, MANgaruudaa?!!
2017-05-16
Зочин:
Яг МАН мөн дөө. МАН яг л ингэж халдварт өвчнийг хүртэл нийгэмчилж тараах зорилготой ажил хийх юм даа. Мал Цогцэцэгээ аан гээд сонсож бай. Чи анагаах төгссөн юм байгаа биз дээ. Хөхний сүүгээр халдвар дамждаг. ХДХВ,гепатит гээд бөөн халдвар тараах гээ юу? Хөхний сүүний банк байгуулах тохиолдолд лаборатори дэлхийн хэмжээнд төгс хөгжсөн байх ёстой. Яг үнэндээ манай ийм биш гэдгийг чи дотроо лаг сайн мэдэж байгаа. Чи жишээлбэл өөрийнхөө хүүхдийн хүүхдэд яагаад ч сүүний банкнаас хэний үл мэдэгдэх, халдвартай, халдваргүй сүүг өгөхгүй ш дээ. Тэгээд ард түмнийг яа гээд байгаа зэвүүн П вэ чи. Зүгээр хууль баталсан хүн болж үзэх гээд энэ хууль шиг юмыг сонгуулийн дүйвээнээр батлуулаа биздээ чи муу МАН-ы мангар авгай минь хуультайгаа хамт зайлаарай!!!!
2017-05-16
Зочин:
Хөхний сүүг хүртэл хуульчилдаг болжээ Түгээх 2017-05-16 084829 - Хууль Олонхи болсон МАН-ынхан засгийн эрхийг барихдаа торгоно торгоно, авна авна л гэх болж. Өгнө хөнгөлнө, өршөөнө, уучилна гэх мэт үгс тэдний үгийн санд байдаггүй бололтой. Саяхан л сэтгүүлч, сошиалчдыг хүн гүтгэвэл 10-100 сая төгрөгөөр торгох заалттай Зөрчлийн хууль санаачилж, хэвлэл мэдээллийн хэрэгслүүдийн эсэргүүцэлтэй тулгарсанаар эргүүлэн татсан. Гэтэл тэд дахин нэг хүч түрсэн шийдвэр гаргачих нь тэр. Юу вэ гэвэл өнгөрсөн баасан гаригт УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар Нялх балчир хүүхдийн хүнсний бүтээгдэхүүний тухай хуулийн төслийн шинэчилсэн найруулгыг баталсан. Тодруулбал нярай буюу 0-6 сартай хүүхдэд хөхний сүүнээс өөр бүтээгдэхүүн өгөхгүй байхаар хуульчилсанаа Эрүүл мэндийн сайд А.Цогцэцэг мэдээллэсэн нь олон хүний гайхашийг барж, дургүйцлийг хүргээд орхив. -МЭДЭХГҮЙДЭЭ НЭМЭГДЭЛ ӨГӨӨД БАЙГАА ЮМ БИШ, АРГАА БАРАХДАА ТЭР- Салбарын сайд нь ээж хүн, эмэгтэй хүн байж ийм болчимгүй хууль санаачилсанд олон ээж д
2017-05-16
Зочин:
Эргүү мэдрэл авгай ерөнхийлөгчийн сонгуулийн дүйвээнээр бушуухан шиг сэм энэ хуулиа батлуулсан. Угаасаа арчаагүй чадвар муутай хүн тул чуулган дээр гишүүд үг хэлэхээс үхтлээ айдаг. Утгагүй хууль батлуулсныг ард түмэн хэлж байна. Хэн энэ хуулийн хэрэгжилтьийг хянах юм бэ???!!!!! Эрүүл мэндийн яамны хамгийн муу толгойтнууд энэ хуулийг болоьсруулсан гэхээр гайхах юм алга даа. Эхийн сүүний банк гэгчээс ХДХВ, гепатитын вирүсийн халдвар зэрэг баахан халдварыг одоо баахан нийгэмчилж тараах нь л дээ. МАН яг л ингэдэг.
2017-05-16
Зочин:
Хүүхдээ хөхөөрөө цатгаж чадахгүй болоод л нэмэлт сүү авч байгаа ш дэ. Тэгээд удахгүй өлссөн хүүхдээ тэврээд эмчийн үүд сахиад эмийн санд очерлох юм байна
2017-05-16
enkhjargal:
amidraltai shiidver gargachee maanaguudaaa.... suu muutai eejuud yahiin boljiiino
2017-05-16