Сүрт жагсаал

Нидерландын хөлбөмбөгийн Эредивиз лигийн аваргаар энэ жил Фейеноорд клуб тодорсон. Роттердам хотын баг хэдийгээр 15 дахь удаагаа Нидерландын дээд лигт түрүүлж байгаа ч лигийн аварга цолыг аваагүй 18 жилийн нүүрийг үзээд байсан юм. Тэгвэл энэ жил тус баг онцгой сайн улирлыг үдэж дасгалжуулагч Жиованни ван Бронкхорст, шилдэг довтлогч Дирк Кёйт нарын удирдлага дор дахин аваргын цомыг өргөсөн юм.
Тэгвэл өчигдөр Роттердам хотод багийн нийт бүрэлдэхүүн хөгжөөн дэмжигчдийнхээ хамтаар цомын баяраа тэмдэглэсэн байна. Хотын төв гудамжид болсон энэ баярын жагсаалд нийт 140 орчим мянган дэмжигчид ирж оролцсон нь сүүлийн хэдэн жил харагдаагүй сүрт жагсаал байсан юм. Сонирхуулахад Роттердам хот 1 сая орчим хүн амтай бөгөөд хотын 7 иргэн тутамын нэг нь энэ жагсаалд оролцсон гэсэн тооцоо гарчээ.
Г.Баяраа
СЭТГЭГДЭЛ БИЧИХ