Фабиан Делфийн улирал дуусчээ

img

 

Манчестер сити болон Английн шигшээ багийн хагас хамгаалагч Фабиан Делф энэ улирлыг талбайн гадна үдэх нь тодорхой болжээ. Өчигдөр болсон хэвлэлийн бага хурлын үеэр үүнийг Манситигийн менежер Пеп Гуардиола ярисан байна. Түүний хэлснээр экс Астон Виллагын тоглогчын хөлний гэмтэл маш удаан эдгэрч байгаа бөгөөд өнөө шөнө болох Вестбромвичийн эсрэг тоглолт, Ням гарагт Уотфордын эсрэг хийх тоглолтонд тэрбээр оролцох боломжгүй гэнэ.

 

Ф.Делф энэ улиралд ердөө 13 тоглолтонд оролцсон юм. Тэрбээр хамгийн сүүлд 4-р сарын 23ны өдөр ФА цомын тэмцээний хагас шигшээд Арсеналын эсрэг талбайд гарсан юм.  

 

Г.Баяраа

СЭТГЭГДЭЛ БИЧИХ