Колумб залуугийн болзол

img

 

Испанийн эзэн хааны Реал Мадрид багийн довтлогч Хамес Родригезийг энэ зун эгнээндээ нэгтгэх хүсэлтэй багууд олон бий. Тэгвэл тэдний тэргүүн эгнээнд Английн Манчестер Юнайтед баг бичигдэж байгаа. Х.Родригез ч өөрөө Юнайтедийг сонирхож байгаагаа нуусангүй.

 

Тэрбээр саяхан Испанийн Don Balon сэтгүүлд өгсөн ярилцлагадаа энэ тухайгаа хэлсэн байна. Гэхдээ Английн клубыг зөвхөн Аваргуудын лигийн эрхээ авсан тохиолдолд сонгоно гэжээ. Жозе Моуриньюгийн багт ийм боломж бий. Ингэхийн тулд тэд энэ сард болох Европа лигийн шигшээ тоглолтод Нидерландын Аякс клубыг буулган авах шаардлагатай юм.

 

 

Г.Баяраа

 

 

СЭТГЭГДЭЛ БИЧИХ