Урт гэзэг, уранхай жийнс...“Play time” айсуй

img

Гэрэл зургуудыг MPA.mn

 

Урт гэзэг, уранхай жийнс. Бүрх малгай, богино жакет. Энэ бол “Play time” наадмыг үзэж сонирхохоор цугладаг залуусын гоёл. Тэд том талбайд хөлөө жийж суугаад тоглолт үзэж, гартаа лаазтай пиво барин элсэн дээр хөл нүцгэн бүжих нь европ хэв маягийг илтгэнэ. Залуус энэ наадмыг л жил тойрон хүлээдэг болов уу гэлтэй энд олноороо цуглах болоод багагүй хугацаа өнгөрчээ.

 

Энэ жилийн “Play time” амьд хөгжмийн наадам ирэх долдугаар сарын 7-9-ны өдрүүдэд  Гачуурт дахь “Монгол шилтгээн” цогцолборт болно. 16 дахь жилдээ болох гэж буй “Playtime Festival 2017” амьд хөгжмийн наадамд  энэ жил “Харанга” хамтлаг оролцохоор онцлогтой.

 

“Play time” амьд хөгжмийн наадмын тасалбар өнөөдрөөс “Hi Fi records”-оор худалдаалж эхэллээ. Наадмын гурав хоногийн билетийн тасалбар 50 мянган төгрөгийн үнэтэй аж. Харин эхний 100 худалдан авагчид 40 мянган төгрөгийн хөнгөлөлттэй үнээр худалдаалах юм байна.

 

Г.Тэгшсүрэн

 

СЭТГЭГДЭЛ БИЧИХ

Зочин:
Harangaar yah ve dee? zaluuchuudad zaigaa taviad bolih heregtei...
2017-05-16