Трамп улсын нууц задруулаагүй

img

ОХУ-ын Гадаад хэргийн сайд Сергей Лавров өнгөрсөн долоо хоногт АНУ-д төрийн айлчлал хийсэн билээ. Тэрбээр 2013 оноос хойш тус улсад айлчлаагүй юм.

 

 

Сайдыг Вашингтон хотноо ирэх үед тус улсын Ерөнхийлөгч Дональд Трамп Цагаан ордондоо хүлээн авсан юм. Уг уулзалт хаалттай болсон бөгөөд сайд Лавров “Уулзалт үр дүнтэй боллоо” хэмээн мэдэгдсэн билээ.

 

Тэгвэл Америкийн хэвлэлүүд энэхүү уулзалтын үеэр Цагаан ордны тэргүүнийг “улсын нууцын зэрэглэлтэй материалыг задруулсан” хэмээн буруутгажээ. Трампийг АНУ-ын зэвсгийн нөөц, армийн дайчдын бүрэлдэхүүн гэх мэт нууцын зэрэглэлтэй материалыг Лавровт танилцуулсан гэв.

 

Энэхүү асуудлаар өнөөдөр АНУ-ын Төрийн нарийн бичгийн дарга Рекс Тиллерсон мэдэгдэл хийлээ.  Тэрбээр “Хэвлэлээр цацагдаж буй бүх мэдээллүүд үндэслэлгүй болохыг дахин мэдэгдэж байна. Уулзалтын үеэр Ерөнхийлөгч Трамп ямар ч улсын нууцад хамаарах мэдээллийг задруулаагүй болно. Трамп, сайд нар олон улсыг заналхийлж буй терроризмын хор хөнөөлийн талаар хэлэлцсэн болно” гэж мэдэгджээ.

 

 

Б.Дэлгэрцэцэг 

СЭТГЭГДЭЛ БИЧИХ

хэхэ:
трамп бол урвагч
2017-05-16