Монгол банкнаас мэдээлэл хийнэ

Сангийн сайд Б.Чойжилсүрэн гэх нэр бүхий цахим хаягнаас “Ерөнхийлөгчийн сонгуулийн дараа Худалдаа хөгжлийн банк дампуурна” гэсэн мэдээлэл тархсан.
Үүнтэй холбогдуулан “Монгол банк”-аас цаг үеийн асуудлаар шуурхай хэвлэлийн бага хурал зарлалаа.
Сангийн сайд болон нэр бүхий банктай холбоотой цахим сүлжээнд тархсан мэдээлэлтэй холбогдуулан хийх уг хэвлэлийн хурал 17.30 цагт “Монгол банк”-ны хурлын танхимд болно.
Г.Тэгшсүрэн
СЭТГЭГДЭЛ БИЧИХ