Тэйлор Свифт найз залуутай болжээ

img

Дуучин Тэйлор Свифт болзож эхэлсэн талаар “www.dailymail.co.uk” сайт мэдээллээ. Өдгөө 27 настай Тэйлор өнгөрсөн оны эцсээр Британийн жүжигчин Том Хиддлтоноос салсанаас хойш ямар нэгэн хүнтэй хайрын холбоо үүсээгүй юм.

 

 

Тэгвэл дуучин бүсгүй Британийн жүжигчин Жое Элвинтэй дотносчээ.

 

Хос өнгөрсөн сараас болзож эхэлсэн талаар шар хэвлэлүүд мэдээлж байна. Гэхдээ Тэйлор хэвлэлээр цацагдаж буй мэдээллийн талаар тайлбар хийгээгүй юм.  

 

 

Б.Дэлгэрцэцэг 

СЭТГЭГДЭЛ БИЧИХ