Мексикийн алдартай сэтгүүлчийг хөнөөжээ

Мексикийн “Crusading crime” сонины сэтгүүлч Жавиер Валдез буудуулан амиа алдсан талаар “www.scoopnest.com” сайт мэдээллээ.
Сэтгүүлч Синало хотноо байрлах гэрийнхээ гадна буудуулсан байдалтай олджээ. Тэрээр эмнэлэгийн тусламж авч чадалгүй мөнх бусыг үзүүлсэн аж. Уг аллага энэ даваа гаригт болсон байна.
“International Press Freedom award”-ийн 2011 оны эзэн Жавиер Валдез эрх баригчдын нэр холбогдоод буй мансууруулах бодис болон хар тамхины талаар мэдээлэл цуглуулж, мэдээлэл бэлтгэхээр ажиллаж байна. Жавиер Валдез энэ онд амиа алдсан сэтгүүлчдийн нэг юм. Зөвхөн энэ оны байдлаар тус улсад 10 гаруй сэтгүүлч бусдад хорлогдож, амиа алджээ.
Энэхүү онц ноцтой хэргийн дараа олон мянган сэтгүүлчдэд нийслэл хотноо эсэргүүцлийн жагсаал зохион байгуулсан байна. Тэд гартаа “Тэд биднийг алж байна”, “Бид дуугүй байхыг хүсэхгүй байна”, “Үгүй гэж хэлмээр байна” гэх лоозонгоор жигдэрчээ.
Б.Дэлгэрцэцэг
СЭТГЭГДЭЛ БИЧИХ