Эзэн хаанаа доромжилсон фэйсбүүк хуудсуудыг хаажээ

img

Тайландын эрх баригчид орон нутгийн цагаар 10.00 цагийн дотор хууль бус 131 фэйсбүүк хуудсыг хаах шийдвэр гаргажээ. Эдгээр фэйсбүүк хуудсуудыг хэрэглэгчид эзэн хаан болон түүний гэр бүлийг гутаан доромжилсон сэтгэгдэл, гэрэл зургуудыг нийтэлсэн байна.

 

 

Хааныг доромжлохоос гадна эдгээр хаягууд садар самуун, мөрийтэй тоглоом, залилан гэх мэт хууль бус зүйлсийн талаар нийтэлсэн учир эдгээр хаягуудыг хаахаар шийдвэрлэсэн байна. Гэхдээ хууль бус фэйсбүүк хуудсуудыг шууд хаалгүйгээр хаах хугацаа олгосон нь хэрэглэгчдийг нь баривчилж, хуулийн хариуцлага хүлээлгэх зорилгоор хэмээв.

 

 Тайландын Харилцаа холбооны зохицуулах газрын хэвлэлийн төлөөлөгч Такорн Тантаст “Зөрчилтэй 97 фэйсбүүкийг хаасан. “Фэйсбүүк” компани уг ажилд хамтран ажиллахаар болсон” гэж мэдэгджээ.

 

Хаан болон гэр бүлийг нь гутаан доромжилсон этгээдийг хуулийг дагуу шийтгэж хамгийн багадаа арван жилийн ял оноодог билээ. 2013 онд нэг бүсгүй таалал төгсөөд буй эзэн хаан Пхумипон Адульядетийг доромжилсон сэтгэгдэл фэйсбүүк хуудастаа нийтэлснийхээ төлөө 23 жилийн ял сонссон юм.

 

Гурван жилийн хугацаанд 100 гаруй хүн фэйсбүүк хуудаст нийтэлсэн зүйлээсээ болж, хуулийн хариуцлага хүлээжээ.

 

Б.Дэлгэрцэцэг

 

СЭТГЭГДЭЛ БИЧИХ