Хүүхдээ хөхөөр хооллоогүй эхчүүд хөхний хавдраар өвчилдөг

img

 

Нялх балчир хүүхдийг буюу 0-6 сартай хүүхдээ зөвхөн эхийн сүүгээр хооллоно. Үгүй бол торгуулахаас эхлээд эрүүгийн хариуцлага хүлээлгэнэ гэх мэдээлэл олон нийтийн цахим сүлжээгээр тархсан. Үүнтэй холбогдуулан Эрүүл мэндийн сайд А.Цогцэцэг нарын албаны хүмүүс мэдээлэл хийлээ.

 

Хүүхдээ хөхөөрөө хооллоогүй ээжид хуулийн хариуцлага хүлээлгэхгүй

 

Эрүүл мэндийн сайд А.Цогцэцэг

Гэрэл зургийг MPA.mn

 

-Эхийн сүү орлуулагч бүтээгдэхүүний тухай хуулийг 2005 онд баталсан байдаг. Энэ хуулийн шинэчилсэн найруулга хийгдэж  Нялх балчир хүүхдийн хүнсний тухай хууль болж орсон. Тэгэхээр 2005 онд батлагдсан хууль маань өнөөдрийн хэрэгцээ шаардлагыг хангахгүй, нэрсээсээ эхлээд хөхний сүү орлодог бүтээгдэхүүн байдаг юм аа гэдгийг ард иргэдэд сурталчлах хууль болжээ гэж үзээд энэ хуулийг өөрчлөн найруулсан. Учир нь нялх балчир хүүхдийн хоол хүнсний асуудлыг хуулиар зохицуулахгүй бол эрүүл мэндийн салбарт эрсдэл үүснэ гэдэг утгаар энэ хууль шинэчлэгдэн найруулсан. Эхийн сүүг орлодог бүтээгдэхүүнээс дэлхий нийтээр татгалзаж байгаагийн нэгэн адил хөхөөр хооллолтыг дэмжих бодлогыг Монгол Улс баримталж байгаа.

 

Нялх балчир хүүхдийн хоол хүнсийг хяналтгүйгээр хилээр оруулж ирж Монгол улсад худалдаалж байгаа нь хүүхдийн эрхийг болон эрүүл мэндэд сөрөг нөлөө үзүүлэх нөхцөл үүсээд байгаа юм. Энэ гурван асуудалд гол анхаарлаа хандуулж хуулийн шинэчилсэн найруулгыг хийсэн. Хөхөндөө цадахгүй хүүхдийг сүүн тэжээлээр тэжээвэл хуулийн харицлага хүлээлгэхгүй. Хөх нь цатгахгүй хүүхдэд нэмэлт тэжээл өгч болно. Ингэхдээ зайлшгүй эмчийн заавар, зөвлөгөөгөөр авч хэрэглэж хэвшүүлэх бодлого барьж байна. Мөн өнөөдөр балчир хүүхдийн хоол хүнс хилээр хяналтгүй орж ирж байна. Эмчийн зааврын дагуу хүүхдийн ходоонд хямрал үүсгэхгүй эхийн сүүтэй ойролцоох бүтээгдэхүүнийг оруулж ирэх нь зүйтэй гэдгийг оруулж өгсөн” хэмээв.

 

Хэвлэлийн хурлын дараа Эрүүл мэндийн сайд А.Цогцэцэгээс зарим зүйлийг тодрууллаа.

 

-Эхийн сүүг орлуулагч бүтээгдэхүүнийг импортлогч компанийн үйл ажиллагааг хориглох уу?

 

-Замбараагүй зарж байгаа байдлыг бид хяналттай болгохыг хичээж байна. Түүнээс  бүтээгдэхүүнийг оруулж ирж байгаа компаниуд хуулийн хүрээнд тодорхой стандартыг хангачихсан байгаа тохиолдолд зарахыг хориглохгүй.

 

-Стандарт хангасан бүтээгдэхүүн зах зээлд нийлүүлж байгаа эсэхэд яаж хяналт тавих вэ?

 

-Хяналтыг МХЕГ зэрэг холбогдох байгууллага тавина. Бид импортын бүтээгдэхүүнд хяналт тавьж, стандарт хангасан бүтээгдэхүүн оруулж ирвэл бидэнд ахиц гарна гэж харж байна.

 

-Хүүхдээ хөхөөрөө хооллоогүй ээжийг торгоно гэдэг ойлголт олон нийтийн дунд тархсан байна. Үүнд тайлбар өгвөл?

 

-Нялхсын сүүн бүтээгдэхүүнийг нэмэлтээр өгч байгаа тохиолдолд зайлшгүй эмчийн зааврын дагуу өгөхийг зөвлөх хэрэгтэй. Тухайлбал харшилтай хүүхдэд харшилын эсрэг найрлагатайг нь, хэт таргалалттай хүүхдэд тусгай заалттайг нь өгөх нь зөв. Үүнийг л мөрдлөгө болгохоор ажиллаж байна. Энэ нь эх, хүүхэд хоёуланд ач холбогдолтой. Түүнээс хөхүүлэхгүй байгаа ээжийг торгох асуудал байхгүй.

 

-Зайлшгүй тохиолдолд хүүхдээ хөхүүлж чадахгүй байгаа ээжид нэмэлт тэжээлийг хэрхэн олгох вэ?

 

-2005 оны хуулинд 0-6 хүртэл хүүхдийг эхийн сүүгээр хооллоно. Боломжгүй тохиолдолд эмчийн зааврын дагуу нэмэлт сүүн тэжээлийг хэрэглэнэ гэж заасан байгаа. Энэ журам хэвээр хэрэгжинэ. Эмч огт жор бичихгүй. Зөвхөн зөвлөгөө зааварчилгааг эхэд өгнө. Замбараагүй бүтээгдэхүүнийг ээж аав, найз нөхдөөсөө асуугаад л хэрэглэх тохиолдол манай улсад их байна. Энэ байдлыг халж, өөрийн хүүхдийн бие организмд тохирсон бүтээгдэхүүн хэрэглүүлэх нь чухал байгаа юм. Зайлшгүй хөхүүлэх боломжгүй тохиолдолд эмчийн заавар, зөвлөгөөгөөр сүүн тэжээлийг олгоно.

 

Хөхний сүүний банк харьцуулах технологи монголд байгаа юу? Энэ хэр үнэтэй вэ?

 

-Бид хуулиа гаргачихлаа. Хуулиа хэрэгжүүлэхийн тулд хөхний сүүний банкыг төрх эмнэлгүүдэд байгуулахаар төлөвлөж байна. Үүнийг төвлөрсөн хот суурин газраас эхлэн байгуулна гэж ярьж байгаа.

 

Сүү орлуулагч бүтээгдэхүүнийг барилгын материалын дэлгүүрт зарж байжээ

 

Эхийг сүүгээр 0-6 сартай хүүхдийг дагнан хооллох нь олон талын ач холбогдолтой. Монгол улсад 2000 оны үед эхийн сүүгээр хооллодог хүүхдийн тоо 90 хувь байсан. Энэ хувь 2005 онд 56-д хүрсэн. Өнөөдөр 47 хувьд хүрээд байгаа аж.  Эхийн сүүгээр хооллолтын хувь хэмжээ 40-оос доош хувьтай болвол аюултай байдалд хүрнэ гэж ДЭМБ үздэг.

 

Нялх балчир хүүхдийн хүнсний тухай хуулийн шинэчилсэн найруулгыг хийх ажлын хүрээнд Эрүүл мэндийн салбарын ажилтнууд Улаанбаатар хот, дөрвөн аймагт судалгаа явуулжээ. Судалгаанд нийт 44 худалдааны байгууллага, 32 эмийн сан судалгаанд хамрагдсан байна. Мөн 0-24 сартай хүүхэдтэй нийт 300 ээж харагдсаны 69 хувь нь нялхас бага насны хүүхдийн сүүн тэжээл хэрэглэдэг нь тогтоогджээ. Эдгээрийн 78 хувь нь зургаагаас доош сартай хүүхдэд өгөх зориулалттай сүүн тэжээл нэмэгдэл хоолыг хэрэглэж байсан аж.

 

Гэрэл зургийг MPA.mn

 

Судалгаанд хамрагдсан ээжүүдийн асуумжид хариулсан байдлыг харахад Улаанбаатар хотын хүүхдүүдийн 80 хувь нь 0-6-аас доош сартай хүүхдийн сүүн тэжээлийг хэрэглэж байгаа. Аймгуудад маш бага хэрэглээтэй, сумын төвд хэрэглэж байгаа эх бараг байгаагүй аж. Мөн Улаанбаатар хотод 34 нэр төрлийн сүү орлуулагч, нэмэлт тэжээл бүхий бүтээгдэхүүн худалдагдаж байгаа бол аймгийн төвд 10 орчим, сумын төвд 1-2 заримд нь худалдаагүй байжээ. Сүүн тэжээлийг Улаанбаатар хотын эхчүүд түгээмэл хэрэглэж байгаа нь олон удаагийн судалгаагаар нотлогдсон болохыг албаныхан мэдээлэв.

 

Улаанбаатар хотод эхийн сүү орлуулагч бүтээгдэхүүнийг хүнсний зах, хувцасны лангуу, барилгын дэлгүүр, гоо сайхны лангуун дээр зарагдаж байгаа нь МХЕГ-ын шалгалтаар тогтоогдсон байна. Мөн шошго нь монгол тайлбаргүй, хаяг тодорхойгүй байжээ.

 

Эхийн сүү ЭМ

 

Эхийн сүүнд хүүхдийн дархлааг дэмждэг маш олон бодис байдаг. Тиймээс эхийн сүүгээр хоооллоогүй хүүхэд  халдварт өвчин, хатгаа, суулгалт өвчнөөр өвчлөх тохиолдол элбэг байдаг аж.  Тухайлбал өнгөрсөн онд халдварт улаан бурхан өвчнөөр нас барсан хүүхдийн 70 орчим хувь нь эхийн сүүгээр хооллоогүй 0-8 сартай хүүхдүүд байжээ. Хүүхдийн суулгалт, хатгаа зэрэг өвчнөөс гадна хүүхдийн өсөлт болон эхэд  хөхөөр хооллолт ач холбогдолтой гэдгийг мэргэжилтнүүд хэлж байна.

 

Гэрэл зургийг MPA.mn

 

Зарим бүсгүйчүүд эхийн сүүг орлодог бүтээгдэхүүн байдаг гэдэг ойлголтоор гоо сайхнаа бодоод эхийн сүүгээр хүүхдээ хооллохгүй байх тохиолдол эрс нэмэгдсэн нь судалгаагаар тогтоогдсон байна. Сүүлийн жилүүдэд хүүхдээ эхийн сүүгээр хооллоогүй эхчүүдийн дунд хөхний хавдар, өвдгөвчний хавдар нэмэгдэх хандлагатай байгаа аж.

 

Эхийн сүүгээр дагнан хооллох үзүүлэлт нь манай улсад 2000 онд 90-ээс дээш хувьтай байсан бол сүүлийн жилүүдэд 47 хувь болтлоо буурсан, харин хүүхдийн сүүн тэжээлийн импорт 2013 онд 394 тн байснаа 2014 онд 758.2 тн болж 2 дахин нэмэгдсэн байна.

 

Хүүхдийг эхийн сүүгээр 6 сар хүртэл дагнан хооллох үзүүлэлт нь улс орнуудын эрүүл мэндийн чухал үзүүлэлт болдог бөгөөд “Хэрэв хүүхдийг 6 сар хүртэл эхийн сүүгээр дагнан хооллож, 2 ба түүнээс дээш нас хүртэл үргэлжлүүлэн хөхүүлбэл жил бүр эндэж буй хүүхдийн амь насыг аварч, уушгины хатгалгаагаар өвдөх эрсдэлийг 30 хувь, суулгалтаар өвчлөх эрсдэлийг 50 хувь, суулгалт өвчнөөр эмнэлэгт хэвтэлт 72 хувь,  хатгалгаа өвчнөөр эмнэлэгт хэвтэлтийг 57 хувь, эмэгтэйчүүдийн хөх ба өндгөвчний хорт хавдраар өвчлөх эрсдэлийг жил тутамд зургаа хувиар бууруулж, хүүхдийн амьдрах чадвар 14 дахин илүү байдаг болохыг ДЭМБ-аас тогтоожээ.

 

Монгол Улсад экологийн доройтол буюу хөрс, агаар, усны бохирдол нэмэгдсэн болон бусад нөлөөгөөр хүүхдийн халдварт болон халдварт бус өвчлөлүүд нэмэгдсээр байна.  Зургаан сар хүртлээ хөхөө хөхөж байгаа хүүхдүүд халдварт өвчнөөр ховор өвддөг аж.  Тиймээс эхийн сүү эм гэдгийг мэргэжилтнүүд хэлж байна.

 

Харин сүүн тэжээлээр хооллосон хүүхэд хоол боловсруулах замын эмгэг, илүүдэл жин таргалалт, харшил, чихрийн шижин зэрэг өвчнөөр өвдөх эрсдэл өндөртэй байдгийг нотолсон ба манай улсын хувьд бага насны хүүхдийн илүүдэл жин, таргалалтаар бүсийн 37 улс орноос хоёрдугаарт бичигдэж байна.

 

Г.Тэгшсүрэн

СЭТГЭГДЭЛ БИЧИХ

Зочин:
Ehiin suunii ach tus mash ih gedgiig oilguulah sanaatai ajil bh shg sanagdlaa. Odoo ued zarim humuus bur teriig ch toohoo baij yu ch hamaagui suu orluulagchaar huuhdee hoollood huuhdiin otgon hatah gedes tugjreh zereg ayultai zuiluud bdag bolood bgaa. ene harin hen ch sanaa tavij bgagui sain l ajil bolj bh shg sanagdaj bna
2017-06-10
Зочин:
....
2017-06-07
МОНГОЛЧУУД ОЛУУЛАА БОЛООСОЙ:
ХЭДХЭН МОНГОЛЧУУДАА ЭМНЭЛЭГИЙН БАЙГУУЛЛАГААР ҮНЭГҮЙ ШИНЖИЛГЭЭ ХИЙЛГЭХ, ҮНЭГҮЙ ҮЗҮҮЛЭХ, ЭМЧЛҮҮЛЭХ АРГА ХЭМЖЭЭ АВЧ БАЙМААР БАЙНА. ЭМНЭЛЭГЭЭР ЯВЖ ЧАДАХГҮЙ ТАРТАГТ НЬ ТУЛГААД Л ЭЦЭС СҮҮЛД НЬ ЭМНЭЛЭГИЙН БАРАА ХАРАНГУУТАА МӨНХ БУСЫГ ҮЗҮҮЛЖ БУЙ ХҮМҮҮС ЗӨНДӨӨ БАЙНАА
2017-05-17
irgen:
Oor tulgamdsan zondoo asuudal bn.xuuli sanaachilj mongo abax neg torliin bizniss bolchixson ym bish u.Xarin chi said bx xugtsaandaa Tulenxiin tobiin emneleg bariulchixbal Xelex ug alga
2017-05-17