Майкл Каррик гэрээгээ сунгах уу

img

 

Манчестер Юнайтед багийн удирдлагууд өчигдөр туршлагатай хагас хамгаалагч Майкл Каррикт шинэ гэрээний санал хүргүүлжээ. Эх сурвалжийн мэдээлж байгаагаар 35 настай хамгаалагчид 1 жилийн хугацаатай гэрээний санал очсон байна. Талбайд төдийгүй талбайн гадна ч сайн үр дүн үзүүлэх туршлагатай тоглогчийг багтаа үлдээх нь Маню-д ашигтай бол зодог тайлах дөхсөөр байгаа ахмад тоглогчид дахин нэг жилийн гэрээ хийх нь хэрэгтэй зүйл юм.  Иймээс ч талуудын хэлэлцээр тун урагштай байгаа гэнэ. Түүний хуучин гэрээ нь энэ оны VI сарын 30-ны өдөр дуусгавар болно.

 

Каррик 2006 онд Тоттенхэмээс 18.6 сая фунтын үнээр Манчестер хотод ирж байсан бөгөөд Юнайтедийн бүрэлдхүүнд 11 улирлыг өнгөрүүлэхдээ 457 тоглолтонд оролцсон юм.   

 

Г.Баяраа

СЭТГЭГДЭЛ БИЧИХ