Армийнхан Мосул хотын төвийг чөлөөлжээ

Иракийн ардыг чөлөөлөх армийнхан тус улсын хамгийн том хотуудын нэг болох Мосул хотын төвийг хяналтадаа авсан талаар Ерөнхий сайд Хайдар аль Абади мэдэгдлээ. Алан хядах Исламын улс бүлэглэл өнгөрсөн 2015 оны эхээр Мосул хотыг хяналтадаа авч, хотын оршин суугчдыг хөнөөх болсон юм.
Армийнхан энэ оны эхээр тус хотыг чөлөөлөх ажиллагааг эхлүүлсэн бөгөөд АНУ тэргүүтэй олон улсын цэргийн эвслийн дэмжлэгийг авчээ. Олон улсын цэргийн эвсэл уг ажиллагаанд явган цэргээ илгээхээс татгалзаж, зөвхөн агаараас цохилт өгөхөөр Иракийн Засгийн газартай тохиролцсон билээ.
Хотын төв хэсгийг чөлөөлж, бүслэлтэд байгаа иргэдэд тусламж үзүүлэх мөн хотоос гаргах ажиллагаа эхэлсэн байна. Тус хотоос хамгийн багадаа 10 мянган хүн дүрвэх болжээ. Энэ оны хагас гэхэд хотыг бүрэн чөлөөлөхөөр тэмцэж буй талаар Батлан хамгаалах яамнаас мэдээллээ.
Өнгөрсөн оны тагнуулын мэдээллээр тус хотноо “20 мянга гаруй террорист бий” хэмээн мэдээлж байсан бол энэ оны эхээр “4000-5000 террорист үлдсэн” гэх мэдээллийг Пентагон өгсөн. Уг мэдээллээс үүдэн Иракийн Засгийн газар хүч нь суларч буй исламын улсаас газар нутгаа чөлөөлөхөөр тэмцэж эхэлсэн юм. “АНУ бидэнд бүх талын дэмжлэг үзүүлээгүй бол бид Мосулыг хэзээ ч чөлөөлж чадахгүй байсан юм” хэмээн Ерөнхий сайд мэдэгдлийнхээ үеэр онцолжээ.
Б.Дэлгэрцэцэг
СЭТГЭГДЭЛ БИЧИХ