Германы шигшээ баг бүрэлдхүүнээ зарлалаа

Ирэх жил хөлбөмбөгийн ДАШТ-ийг хүлээн авах ОХУ уламжлал ёсоор нэг жилийн өмнө ОУХБХ-ны “Confederations Cup” тэмцээнийг хүлээн авна. ДАШТ-ний өмнөх сорил болдог уг тэмцээнд тив тивийн аваргуудын өрсөлддөг уламжлалтай.
Тэгвэл энэ тэмцээнд оролцох бүрэлдэхүүнээ хамгийн түрүүнд Германы шигшээ баг зарлажээ. 2014 оны Дэлхийн аварга баг энэ удаад тун залуу, чадварлаг бүрэлдэхүүнээр уг тэмцээнд оролцохоор болжээ.
Жишээлбэл, хаалгачаар Бернд Лено, Марк Андре тер Штеген нарын залуусыг дуудсан бол хамгаалалтын шугаманд Маттайс Гюнтер, Шкодран Мустафи нарын залуус, харин хагас хамгаалалт болон довтолгооны шугамнад Эмре Чан, Жулиан Дракслер, Лерой Санэ зэрэг залуус багтжээ.
Г.Баяраа
СЭТГЭГДЭЛ БИЧИХ