Хятадад муур, нохойны мах борлуулахыг хориглоно

img

Тайванийн эрх баригчид энэ оны эхээр ашиг олох зорилгоор муур болон нохойн мах, арьсыг нь худалдаалахыг хориглосон хууль баталсан билээ. Тэгвэл БНХАУ-ын удирдлагууд дээрхтэй ижил хуультай болохоор зэхэж буй талаар “www.dailymail.co.uk” сайт мэдээллээ.

 

 

Сарын дараа тус улсад нохой болон муурны мах худалдаалах наадам зохион байгуулагддаг билээ. Уг наадмын үеэр хамгийн багадаа сая муур, нохой амиа алддаг гэх судалгааг Британийн Амьтны эрхийг хамгаалах төвөөс гаргажээ.

 

Бээжингийн удирдлагууд уг наадмын үеэр хулгайлагдсан нохой, муурны махыг борлуулахыг хориглохоор болсон байна. Мөн шинжилгээний бичиггүй мах борлуулах, хэрцгийгээр амьтны амийг хөнөөхийг хоригложээ.

 

Наадам эхлэхээс долоо хоногийн өмнө уг хуулиуд хэрэгжиж эхлэх бөгөөд Бээжин уг захирамжаа хот болон мужийн удирдлагууд руу илгээсэн талаар “Синьхуа” агентлаг мэдээлэв.

 

Ирэх сарын 15-ны өдрөөс эхлэн энэхүү хууль хэрэгжих бөгөөд хэрвээ амьтны амийг хэрцгийгээр хөнөөсөн, шинжилгээнд ороогүй мах борлуулсан, ашгийн зорилгоор хулгай хийсэн хүмүүсийг шууд баривчлахаас гадна 100 мянган юаниар торгохоор болжээ.

 

Б.Дэлгэрцэцэг 

СЭТГЭГДЭЛ БИЧИХ