Бодон гахай хүний аминд хүрчээ
2017-05-18

Италийн нийслэл Ром хотноо бодон гахай хүний аминд хүрсэн талаар “www.dailymail.co.uk” сайт мэдээллээ.

 

 

Жолооч мэргэжилтэй 49 настай эр амиа алдсан байна. Тэрээр хүнд гэмтэл авсан бөгөөд эмнэлэгт хүргэгдсэн даруйдаа амьсгал хуурсан аж.

 

Цагдаагийнхан хүний аминд хүрсэн бодон гахайг Ватикан хүрэхээс нь өмнө амжилттай барьж, амьтны хүрээлэнд хүлээлгэн өгчээ.

 

Уг бодон гахайг хаанаас ирснийг тодруулж буй бөгөөд дахин бодон гахай иргэдэд аюул учруулахаас болгоомжлохыг хотын дарга Виржина Рагги албаныханд даалгасан байна.

 

Б.Дэлгэрцэцэг 

Shuud.mn
Сонин хачин