“Севол” осолдоход сураггүй болсон багшийн ясыг олжээ

img

Өмнөд Солонгосын Жиндо арлын ойролцоо өнгөрсөн 2014 оны дөрөвдүгээр сард “Севол” нэртэй хөлөг онгоц осолдсон билээ. Ослын улмаас 304 хүн амиа алдсан бөгөөд амиа алдагсдын ихэнх нь Данвон ахлах сургуулийн сурагчид байсан юм.

 

 

Өнөөг хүртэл есөн хүний цогцос олдоогүй бөгөөд аврагчид эрэн хайсаар байна. Гурван жилийн турш далайн ёроолд байсан 6,800 тонн жинтэй “Севол” хөлгийг хоёр өмнө уснаас гаргаж, ойролцоох боомтод хүргэсэн билээ.

 

Тэгвэл аврагчид энэ сарын 4-нд ослын газраас 34 см урттай нэг яс олсон бөгөөд өнөөдөр уг яс сураггүй болоод буй есөн хүний нэгнийх нь болохыг тогтоосон талаар “www.mainichi.jp” сайт мэдээллээ. Ясанд хийсэн ДНК-ийн шинжилгээний тусламжтай 40 настай Ян Сеунг-жин гэгчийнх болохыг тогтоосон байна.

 

Ослоор сурагчдаас гадна 14 багш амиа алдсан. Эдгээр багш нарын гурав нь сураггүй болсон юм.

 

Б.Дэлгэрцэцэг 

СЭТГЭГДЭЛ БИЧИХ

Зочин:
Севол хөлгийг хоёр өмнө уснаас гаргаж гэсэн нь ямар утгатай юм бэ.
2017-05-20