Сүхбаатарын талбай дээр жолооны эрх сэргээж байна

Хууль зүй, дотоод хэргийн яамны харьяа агентлаг, байгууллагуудын “Иргэдэд ойр эрх зүйн үйлчилгээ” уриатай “Нээлттэй өдөрлөг” Д.Сүхбаатарын нэрэмжит төв талбайд үргэлжилж байна.
Нээлттэй хаалганы өдөрлөгийн хоёр дахь өдөр буюу 18-нд ЦЕГ, ШШГЕГ, ГИХГ, ШШҮХ, ХЗТТ, ТТАХНЭ зэрэг байгууллага оролцож, иргэдэд тодорхой төрлийн үйлчилгээ үзүүлж, үйл ажиллагааны талаарх мэдээллээр хангаж байгаа юм. Өнөөдөр:
Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газар: Ял эдэлж буй хүмүүсийг ар гэрийнхэнтэй нь утсаар яриулна
- Иргэдэд архивын лавлагаа тодорхойлолт, хуулбарыг шуурхай олгох үйлчилгээ үзүүлнэ. Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагад ажилд орох болон сургалтын үйл ажиллагааны талаар иргэдэд мэдээлэл өгч, гарын авлага тараана.
- Суллагдсан ялтны тодорхойлолт гаргаж өгөх, жирийн дэглэмтэй хорих ангид ял эдэлж буй ялтантай ар гэрийнхнийг нь утсаар яриулах үйл ажиллагааг зохион байгуулна.
- Иргэдэд өр төлбөртэй эсэх лавлагааг үнэ төлбөргүй олгох, хүмүүжигчийн гар урлалын бүтээлийг танилцуулж, худалдан борлуулах үйл ажиллагааг зохион байгуулна.
Цагдаагийн ерөнхий газар: Жолооны эрх сэргээх шалгалт авна
- Цагдаагийн ерөнхий газрын Мэдээлэл нэгтгэн боловсруулах газрын Статистикийн хэлтсийн Лавлагааны сангаас ял шийтгэлтэй эсэх лавлагаа олгох
- Цагдаагийн байгууллага, алба хаагчийн үйл ажиллагааны талаар иргэд, олон нийтээс гаргасан санал, хүсэлт, өргөдөл, гомдлыг хүлээн авах,
- Шинээр батлагдсан хууль тогтоомж, журмын талаар иргэд, олон нийтэд мэдээлэл, зөвлөгөө өгч, сурталчлан ажиллах,
- Цагдаагийн байгууллагад ажиллах хүсэл, сонирхолтой залуус, иргэд цагдаагийн албанд анх орох иргэнд тавигдах шаардлага, шалгуур, үзүүлэлтийн талаар зөвлөгөө, мэдээлэл өгнө.
- Цагдаагийн байгууллагаас олгодог тусгай зөвшөөрөл, лавлагаа /галт зэвсэг, сум, тусгай хэрэгсэл, тэсэрч дэлбэрэх бодис, аюултай ачаа тээвэрлэх, тусгай дуут дохио болон гэрлэн дохио... гэх мэт/-ны талаарх мэдээллийг өгнө.
- Жолоочийн бүртгэл, жолоодох эрх сэргээх лавлагаа олгох, жолоодох эрх сэргээх болон ангилал ахиулах сургалт явуулж шалгалт авах
- Хуучирч муудсан болон хүчинтэй хугацаа нь дууссан жолооны үнэмлэхийг солих, шинээр олгох,
- Хаясан гээсэн жолооны үнэмлэхийг нөхөн олгох, олон улсын жолооны үнэмлэх олгох, гадаадын иргэдийн жолоодох эрхийн үнэмлэхийг үндэслэн Монгол улсын жолооны үнэмлэх олгох, ял шийтгэлтэй эсэх лавлагаа олгох зэрэг үйлчилгээ үзүүлнэ.
Хууль зүйн туслалцааны төв: Үнэ төлбөргүй зөвлөгөө өгнө
- Улсын өмгөөлөгчид иргэдэд үнэ төлбөргүй хууль зүйн зөвлөгөө өгнө.
- Төлбөрийн чадваргүй яллагдагчийн өргөдөл хүлээн авч тухайн гэмт хэргийн харьяалалаар нь улсын өмгөөлөгч томилно.
Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэн: Иргэдийн цусны бүлгийг тодорхойлно
- Иргэдийн гарын хээний дардсыг авч дурсгал болгон өгөх, хуурамч мөнгөн тэмдэгт танилцуулах, Иргэний бичиг баримтын нууцлалыг танилцуулах, иргэдийн цусны бүлгийг тодорхойлох, тус хэлтэст хийгддэг шинжилгээний талаарх зөвлөгөө өгөх
Гадаадын иргэн харьяатын газар: Эрхлэх чиг үүргийнхээ хүрээнд зөвлөгөө мэдээлэл өгнө.
Төрийн тусгай албан хаагчдын нэгдсэн эмнэлэг: Иргэдийн даралтыг үзнэ
- Иргэдэд даралт үзэх, Өндөр жин үзэх, Цусан дахь хүчилтөрөгч тодорхойлох үйлчилгээ үзүүлэх , Иргэдэд эрүүл мэндийн боловсрол олгох, зөвлөгөө өгөх, гарын авлага тараах , Витаминжуулах арга хэмжээ зохион байгуулна.
“Нээлттэй өдөрлөг” 16:00 цаг хүртэл үргэлжилнэ.
Г.Тэгшсүрэн
СЭТГЭГДЭЛ БИЧИХ