Жорж Клуни: Хүүхдүүдийнхээ талаар бодохоор л хямрах юм
2017-05-18

Холливуудын нэрт жүжигчин Жорж Клуни “US Weekly” сэтгүүлд ярилцлага өгчээ. Энэхүү ярилцлагыг хүргэж байна.

 

 

-Таниас нэг тодруулах зүйл байна. Таны эхнэр үнэхээр жирэмсэн биз дээ?

 

-/инээв/ Яагаад ингэж асууж байгаа юм. Бүх зүйл ил болсон шүү дээ. Би ч энэ талаар ярьсаар байгаад залхах аястай л сууна.

 

-Амалийг хоёр ихэр тээж байгаа. Та удахгүй нэг бус хоёр хүүхэдтэй болно. Сэтгэгдэл ямар байна даа?

 

-Үнэхээр сайхан байна. Учир нь би хоёрын тоонд дуртай. Удахгүй хоёр хүүхэдтэй болно. Сэтгэл их өндөр бас сайхан байгаа.

 

-Эхнэр тань Америк эсвэл Их Британид төрөх үү?

 

-Бид энэ талаар өнгөрсөн долоо хоногт ярилцсан. Эхнэр минь Британид төрөхөөр болсон. Лондон хотноо гэр бүлийнхээ дэргэд амаржина.

 

-Мэдээж энэ бүхэн таныг хямрааж байгаа байх?

 

-Үнэхээр хямрааж байна. Гэр бүлийн амьдрал минь намайг ажилдаа төвлөрөх боломжийг олгохгүй байна. Би эхнэр болон хүүхдүүдийнхээ талаар бодохоор л хямрах юм. Тэд минь эсэн мэнд байгаасай хэмээсэй гээд л. Мэдээж хэрэг муу зүйлийн талаар бодохгүй байхыг хичээж байгаа. Бүх зүйл амаргүй гэдгийг би ойлгож байна.

 

 

-Та хоёр хуримаа хийгээд гурван жил боллоо. Гэр бүлтэй болох ямар байна?

 

-Сайхан, сайхан. Би их олон жил ганц бие байсан. Гэр бүл гэдэг чинь хувиа хичээх зангаас салгадаг гэхэд болно. Чиний хийж буй зүйл ганцхан чамд чухал биш гэдгийг сүүлийн хэдэн жил сайн ойлгож байна.

 

-Ганц бие амьдралаа үгүйлэх үе бий юу?

 

-Би хангалттай ганцаараа байсан. Одоо ганцаараа байх сонирхол алга.

 

-Таны эхнэрийн хийж буй ажил их эрсдэлтэй. Энэ бүхэн танд дарамттай санагддаг уу?

 

-Тийм ээ. Эхнэр минь хүний эрхийн хуульч мэргэжилтэй. Тэрбээр мэргэжлээ сайн эзэмшсэн учир өнөөдөр холливуудын алдартан шиг болтлоо олон улсад алдаршаад байна. Түүний өмгөөлж  буй хүмүүсийн ихэнх нь улстөрчид. Мэдээж хэрэг эхнэрийнхээ аюулгүй байдалд санаа зовдог.

 

-Та хангалттай мөнгө олдог. Тийм учраас эхнэр тань заавал ажил хийх шаардлага байгаа гэж үү?

 

-Хүн дуртай зүйлээ хийх ёстой. Эхнэр минь ажилдаа үнэхээр сэтгэл хангалуун. Хэрвээ эхнэр намайг кинонд тоглохоо боль гэвэл би лав уурлах байх. Үүнтэй утга нэг.

 

 

-Амал дэлхийн хамгийн аюултай орнууд болох Хойд Африк, Конго зэрэгт очдог.

 

-Аюултай газарт очих бүрд нь хамт байж чадахгүй байдаг. Тиймээс би их сэтгэлээр унадаг. Ирэхээр нь л би “дахин тийш ээ явахгүй шүү” хэмээн хэлдэг ч Амал ажлаа заалгах дургүй.

 

-Удахгүй мэндлэх хүүхдүүддээ өгөх нэрээ олсон уу?

 

-Энэ талаар ярих хэтэрхий эрт байна.

 

Б.Дэлгэрцэцэг

Shuud.mn
Сонин хачин
DR. ADITYA:
БҮГДЭЭРЭЭ САЙН УУ!!!!! Бид олон нийтэд мэдээлэхийг хүсч байна; Та бөөрийг худалдахыг хүсч байна уу? Та санхүүгийн хямралын улмаас бөөрийг зарж борлуулах боломжийг эрэлхийлж байна уу, юу хийхээ мэдэхгүй байна уу? Дараа нь бидэнтэй холбоо бариад DR.PRADHAN.UROLOGIST.LT.COL@GMAIL.COM хаягаар бид танд бөөрнийх нь хэмжээгээр санал болгох болно. Яагаад гэвэл манай эмнэлэгт бөөрний дутагдалд орж, 91424323800802. имэйл: DR.PRADHAN.UROLOGIST.LT.COL@GMAIL.COM Yнэ: $780, 000 (Долоон зуун, Наян мянган доллар)
2022-11-03
DR. ADITYA:
БҮГДЭЭРЭЭ САЙН УУ!!!!! Бид олон нийтэд мэдээлэхийг хүсч байна; Та бөөрийг худалдахыг хүсч байна уу? Та санхүүгийн хямралын улмаас бөөрийг зарж борлуулах боломжийг эрэлхийлж байна уу, юу хийхээ мэдэхгүй байна уу? Дараа нь бидэнтэй холбоо бариад DR.PRADHAN.UROLOGIST.LT.COL@GMAIL.COM хаягаар бид танд бөөрнийх нь хэмжээгээр санал болгох болно. Яагаад гэвэл манай эмнэлэгт бөөрний дутагдалд орж, 91424323800802. имэйл: DR.PRADHAN.UROLOGIST.LT.COL@GMAIL.COM Yнэ: $780, 000 (Долоон зуун, Наян мянган доллар)
2022-11-03