Белла Хадид дэггүйтэв

Францын Канн хотноо зохион байгуулагдаж буй 70 дахь удаагийн Каннын наадмын хүндэт зочдын нэг супермодель Белла Хадид дэггүйтсэн байна.
Тэрбээр Каннын наадмын улаан хивсээр хамт алхсан жүжигчин Эмила Ратаковскигийн хөхнөөс барьсан аж. Каннын наадмын эхний өдөр дууссаны дараа уран бүтээлчид хамтдаа оройн зоог барьцгаажээ.
Энэ үеэр жүжигчин бүсгүй Беллатай хамт бүжиглэж буй бичлэгээ инстаграм хуудастаа байршуулсан талаар “www.dailymail.co.uk” сайт мэдээллээ.
Тэд бүжиглэж байхад Белла жүжигчин найзынхаа хөхнөөс барьжээ. Бичлэгийн дараа Эмиал инстаграмдаа “Үнэндээ тэр надад хайртай” гэж бичсан байна.
Б.Дэлгэрцэцэг
СЭТГЭГДЭЛ БИЧИХ