Пиппагийн хуримын ёслолд Харри найз бүсгүйтэйгээ оролцоно

img

Их Британийн угсаа залгамжлах ханхүү Уилъямын гэргий Кейт Миддлтоны төрсөн дүү Пиппа Миддлтон ирэх долоо хоногт Лондон хотноо хуримаа хийх билээ.

 

 

Пиппа Миддлтон өнгөрсөн оны эцсээр тэрбумтан Жеймс Маттевс гэгчтэй сүй тавьсан юм. 

 

Хосын хуримын бэлтгэл дуусах шатандаа орсон байна. Хуримын ёслолд Уилъям гэр бүлийнхээ хамтаар оролцох бол ханхүү Харри шинэхэн найз бүсгүй холливуудын уран бүтээлч Меган Марклтэй оролцохоор бослон талаар “www.dailymail.co.uk” сайт мэдээллээ.

 

Харри найз бүсгүйгээ бусдаас нууцлахгүйгээр улсын чухал зарим арга хэмжээнд дагуулан явах болсон юм. Тун удахгүй Харриг хуримаа хийж магадгүй талаар орон нутгийн шар хэвлэлүүд мэдээлэх болжээ.

 

Б.Дэлгэрцэцэг 

СЭТГЭГДЭЛ БИЧИХ