Токиогийн музейд аргаль, янгирын үзмэрийг дэлгэжээ

img

Олон улсын музейн өдөр өнөөдөр тохиож байна.

 

Монгол улсад 2003 оноос эхлэн музейн салбарын хамт олон жил бүрийн тавдугаар сарын 18-ны энэ өдрийг “Олон улсын музейн өдөр” болгон тэмдэглэсээр 14 дэх жилтэйгээ золгож байна. Энэ жил  “Музей ба ээдрээтэй түүх: Нээлттэй ярилцъя” уриан дор Улаанбаатар хотод үйл ажиллагаа явуулдаг бүх музейд энэхүү өдөрт зориулсан хөтөлбөрөө олон нийтэд нээлттэй танилцууллаа.

 

Гэрэл зургуудыг MPA.mn

 

Уг үйл ажиллагааг ОУМЗ-ийн Монголын Үндэсний хороо, Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг Соёл урлагийн газар, Монголын Үндэсний музей хамтран зохион байгуулав. Музейн өдөрт зориулсан арга хэмжээ Монголын Үндэсний музейн гадаа талбайд үргэлжилж байна.

 

Анх 1977 онд Москвагийн ОУМЗ-ийн ХI-р Бага хурлаар “Олон улсын музейн өдөр”-ийг тэмдэглэх шийдвэр гарч, 1978 оны тавдугаар сарын 18-нд “Олон улсын музейн өдөр”-ийг Дэлхийн 150 гаруй оронд анх удаа тэмдэглэсэн байдаг.  Үүнээс хойш жил бүрийн энэ өдрийг тодорхой уриан дор улс орон бүрт тэмдэглэдэг уламжлал тогтжээ.

 

Сонирхуулахад өнөөдөр олон улсын музейн өдрөөр Япон улсын Токиогийн үндэсний музейн үзэсгэлэнгийн танхим иргэдэд үнэ төлбөргүй үйлчилж байгаа юм байна.   Тус үзэсгэлэнд аргаль, янгир, буга, бөхөн гөрөөс зэрэг амьтдын үзмэрийг дэлгэжээ.

 

 

Г.Тэгшсүрэн

 

 

СЭТГЭГДЭЛ БИЧИХ