Л.Бүжинлхам охин эмнэлгээс гарчээ

Улсын нэгдүгээр төв эмнэлгийн эмч нарын баг болон ЭХЭМТ, Солонгос улсын “Асан” анагаах ухааны төвийн хамтарсан баг долоон настай Л.Бүжинлхам охинд ээжээс нь элэг шилжүүлэн суулгах хагалгааг дөрөвдүгээр сарын 23-нд хийсэн. Мэс заслын дараах эмчилгээ амжилттай болж өчигдөр /2017.05.17/ охин эмнэлгээс гарчээ.
Охины ээж донор болсон бөгөөд мөн биеийн байдал нь сайн байгаа юм.
Энэ хагалгаа нь манай улсад хийгдэж буй элэг шилжүүлэн суулгах 34 дэх удаагийн хагалгаа бөгөөд хүүхдэд хийж байгаа гурав дахь хагалгаа болсон. Охины хагалгааны зардалд нийт 75 сая төгрөг зарцуулагдсан бөгөөд 70 орчим хувийг Эрүүл мэндийн яамны төсвөөс гаргажээ.
Л.Бүжинлхам охин 2010 онд нярай үедээ буюу гурван сартайдаа төрөлхийн цусний замын битүүрэлтэй болсон гэдэг.
Г.Тэгшсүрэн
СЭТГЭГДЭЛ БИЧИХ