Монгол охин дахин Шведүүдийг гайхшруулав
Швед улсад амьдардаг Б.Янжаа гэх монгол охин “Авьяаслаг Шведүүд” шоу нэвтрүүлэгт оролцож алтан баззерын эзэн болсон талаар өмнө нь мэдээлж байсан. Тэрбээр шоу нэвтрүүлгийн финалд шалгарч чаджээ.
Б.Янжмаа эхний шатанд нэвтрүүлгийн тайзнаа оюуны чадвараа гайхуулж, 20 хүүхдийн нэрийг 90 секундын дотор тогтоон, цээжилсэн. Улмаар шүүгч түүнд алтан баззер дарж, нэвтрүүлгийн хагас финалд шалгаруулж байв.
"Авьяаслаг Шведүүд” шоу нэвтрүүлгийн финалын шатны шалгаруулалт тавдугаар сарын 13-нд болсон бөгөөд Б.Янжмаа үзэгчдээс хамгийн өндөр санал авсан гурван оролцогчийн нэг болж финалд шалгарчээ. Финалын шалгаруулалтад тэрбээр шүүгчийн өгсөн 30 тоог, 30 секундэд дэс дарааг нь алдагдуулалгүй тогтоосон байна.
Б.Янжаа шоуны ялагч болвол швед хэл богино хугацаанд сурах утасны апплекейшн зохиох зорилготой уг нэвтрүүлэгт оролцож буй ажээ. Тэрбээр 2015 онд БНХАУ-ын Хайкоу хотод зохион байгуулагдсан ой тогтоолтын ДАШТ-ний эмэгтэйчүүдийн ганцаарчилсан төрөлд алтан медаль хүртэж байсан.
Г.Тэгшсүрэн
СЭТГЭГДЭЛ БИЧИХ