Ипотекийн зээлийн тулгамдсан асуудлыг хэлэлцэнэ

img

09.00 цагт Туушин зочид буудалд ДЭМБ-аас Монгол Улсын Олон улсын эрүүл мэндийн дүрмийн хэрэгжилтийн үнэлгээний талаар хэлэлцүүлэг болно. 


09.00 цагт: Гадаад харилцааны яамны “Зөвшилцөл” танхимд “Хот дахин төлөвлөлт-Газар чөлөөлөлт-Хүний эрх” сэдэвт Онол, практикийн бага хурал болно. 


09.00 цагт:Төрийн ордны Б танхимд Хөдөлмөр нийгмийн зөвшлийн Үндэсний хороо хуралдана.


09:00-13:00 цагт : Монголбанкнаас “Орон сууцны зээлийн өнөөгийн байдал, тулгамдаж буй асуудлууд” сэдэвт нээлттэй хэлэлцүүлгийг Засгийн газар, Монголбанк, МИК "ОССК" ХХК, их дээд сургууль болон арилжааны банкны төлөөллүүдтэй хамтран зохион байгуулна.


10.00 цагт: Төрийн ордны Иргэний танхимд “ШИЛЭН ДАНСНЫ ТУХАЙ ХУУЛЬ”-ИЙН 2016 ОНЫ ХЭРЭГЖИЛТ сэдэвт хурал болно.


10.00 цагт Сүхбаатарын талбайд мэргэжлийн хяналтын байгууллагын "Нээлттэй хаалганы өдөрлөг" нээлтээ хийнэ.


10.00 цагт: ШУТИС-ийн Номын сан-604 тоотод "Олон улсын Миграц"-ийн асуудлаар уламжлал болсон эрдэм шинжилгээний хурал болно.


10:00-16:00 цагт: Сүхбаатарын талбайд Дэлхийн Хэмжил зүйн өдрийг тохиолдуулан зохион байгуулж буй Стандарт, хэмжил зүйн газрын үйл ажиллагааг сурталчилах "Нээлттэй хаалганы өдөр" болно. 


11.00 цагт: Шастины нэрэмжит III төв эмнэлэгт Японд үйлдвэрлэсэн сүүлийн үеийн тоног төхөөрөмжөөр тоноглосон түргэн тусламжийн машин хүлээлгэн өгөх ёслолын ажиллагаа болно. 


11.30 цагт: Үндэсний мэдээллийн төвд Иргэдийн шударга шүүх ТББ -ын тэргүүн асан Х.Бат-Ялалт цаг үеийн асуудлаар мэдээлэл хийнэ.


12:00 цагт: Спортын төв ордонд Оюутны Универсиад 2017 их наадмын хаалтын ёслол, шагнал гардуулах үйл ажиллагаа болно. 


13:30-14:30 цагт Нийслэлийн Залуучуудын хөгжлийн газарт Япон, Энэтхэг, Солонгос, Тайвань зэрэг улс орнуудаас мэдээллийн технологийн чиглэлээр ажлын захиалга авч, олон залуусыг амьдралын чанараа дээшлүүлэх, хөдөлмөр эрхлэхэд нь дэмжлэг үзүүлэх бололцоо бүрдэж байгаа талаар мэдээлэл өгнө.

СЭТГЭГДЭЛ БИЧИХ

1321321:
tom tom huviin companiuud mash ih hemjeenii mungu zeeleer baga huutei avdag. getel ard irgedeg 80mkv deesh baij avbal 2 zeeltei. hamgiin muuhai luivarchin companiuud.
2017-05-19