Жүжиглэсэн тоглогчийг торгоно

Английн Премьер лигийн удирдлагууд ирэх улирлаас лигийн дүрмэнд өөрчлөлт оруулахаар төлөвлөжээ. Энэ нь тоглолтын үеэр жүжиглэсэн тоглогчдод хамаатай бөгөөд торгуулийн талбайд худал унаж багтаа торгуулийн цохилт авсан эсвэл өрсөлдөгчдөө шар хуудас өгүүлсэн тохиолдолд хамаатай байх гэнэ. Хэрвээ тоглолтын дараа ийм үйлдэл хийсэн нь нотлогдвол дараагийн тойргийн 2 хүртэл тоглолтонд оролцох эрхийг хасахаар болж байгаа юм.
Г.Баяраа
СЭТГЭГДЭЛ БИЧИХ