Эзэн хаан 21 жил нууцаар цагийн ажил хийжээ

Нидерландын эзэн хаан Уилъям Александр 20 гаруй жил цагийн ажил хийсэн талаар “www.dailymail.co.uk” сайт мэдээллээ.
Тэрбээр Нидерландын агаарын тээврийн “KLM” компанийн “Fokker 70” онгоцонд нисгэгчээр ажилласан байна. Гэхдээ тэрбээр нислэгийн үеэр “зочин нисгэгч”-ээр нисдэг байжээ. “Зочин нисгэгч” гэдэг нь зөвхөн ахмад болон хоёрдугаар нисгэгчийн зааварчилгааг дагадаг байна.
Тэрбээр нислэг эхлэхээс өмнө чанга яригчаар үйлчлүүлэгчдээ хандан үг хэлдэг байсан гэнэ. Гэхдээ өнгөрсөн хугацаанд нидерландчууд ганц ч удаа эзэн хаанаа нисэгч хийж байна хэмээн таамаглаагүй гэнэ.
Хаан тасралтгүй 21 жил зочин нисгэгчээр ажлаад өнгөрөгч долоо хоногт гэрээгээ дуусгасан байна. Саяхан тус улсын эрх баригчид “Fokker” загварын онгоцыг нислэгт гарахыг хориглосон аж. Учир нь уг онгоцны насжилт өндөр байгаа учир ямар нэгэн эрсдэл гарч магадгүй хэмээн болгоомжлон хэрэглээнээс хасахаар болжээ.
Эзэн хаан 21 жил жолоодсон онгоц нь тэтгэвэртээ гарч буй учир Бионг загварын онгоц жолоодох сургалтад хамрагдаж эхэлсэн байна. Улсын ажлын хажуугаар дуртай ажлаа нууцаар хийсэн эзэн хаан долоо хоногт хоёр удаа нислэгт гардаг байжээ.
Б.Дэлгэрцэцэг
СЭТГЭГДЭЛ БИЧИХ