“Вейбо” хэрэглэгчийнхээ тоогоор твиттерийг тэргүүллээ

img

БНХАУ-ын нийгмийн сүлжээний “Вейбо” хуудсыг ашигладаг хэрэглэгчдийн тоо “Твиттер”-ийн хэрэглэгчдээс давсан талаар “www.dailymail.co.uk” сайт мэдээллээ.  “Вейбо”-г хятадын твиттер гэгддэг юм.

 

Тус компанийн улирал бүр хийдэг хэрэглэгчдийн нэгдсэн мэдээллийн дүнгээс харахад уг хуудсыг 350 сая хүн идэвхтэй хэрэглэдэг болохыг тогтоожээ. Жилийн өмнөхөөс хэрэглэгчдийн тоо 30 хувиар өссөн байна.

 

Твиттер хуудсыг өдөрт 154 сая хүн идэвхтэй хэрэглэдэг аж. Эдгээр хэрэглэгчдийн 91 хувь нь гар утсаараа дамжуулан твиттер хуудас руугаа нэвтэрдэг гэнэ. “Вейбо”-г сард хамгийн багадаа 328 сая хүн ашигладаг байна.

 

“Вейбо” компанийн гүйцэтгэх захирал Гаофей Ван “CNN” агентлагт “Бид твиттерийн хэрэглэгчдийн тоог давна хэмээн бодож байгаагүй. Вейбо Хятадын хамгийн том нийгмийн сүлжээний хэрэгсэл” гэж хэлжээ.

 

Б.Дэлгэрцэцэг 

СЭТГЭГДЭЛ БИЧИХ