Богд ууланд 500 автомашины зогсоол байгуулна

img

Богд уул руу долоо хоногт 10 мянган хүн зорчдог гэсэн судалгаа гарчээ.

 

Эдгээр хүмүүс Нийтийн эзэмшлийн зам талбай, авто машины зогсоолтой болгож өгөхийг Нийслэлийн Засаг даргын Тамгын газар, Байгаль орчин, аялал жуулчлалын яаманд хүргүүлсэн байна.

 

Засгийн газрын хуралдаанаар “Энигма” компанийн Богд ууланд эзэмшиж байгаа 42 га газраас 3 га газрыг нийтийн эзэмшлийн зориулалтаар ашиглах шийдвэрийг гаргажээ.  Уг талбайд 500 авто машины зогсоол хийж, иргэдийн ая тухтай алхах боломжийг бүрдүүлэх аж.

 

Мөн  боловсон 20 ширхэг 00, хог хаягдлаа хаях цэг байгуулах юм байна.

 

Г.Тэгшсүрэн

СЭТГЭГДЭЛ БИЧИХ

дорж:
зөв шийдвэр байна. боломжуудыг болон хэрэгцээг сайн судлах хэрэгтэй юм байна.
2018-05-08