Автобусны 500 жолооч сургалтад хамрагдав
2017-05-19

 

Нэгдсэн Үндэсний байгууллагын Замын аюулгүй байдлыг дэмжих 7 хоногийн хүрээнд нийтийн тээврийн жолооч нарт “Хурдаа хас, амь насаа аваръя” уриатай Эрүүл мэндийн яам, Зам, тээвэр, хөгжлийн яам болон бусад байгууллагууд хамтарсан сургалт зохион байгуулжээ

.

Уг ажлын хүрээнд Нийслэлийн Зорчигч Тээврийн Нэгтгэл ОНӨААТҮГ гурван баазын жолооч нарыг хамруулах ажлыг зохион байгуулж, хоёр ээлжээр сургалт явуулсан байна.

 

Сургалтад Тээвэрлэлт үйлчилгээний хэлтэс, Сургалтын алба, 3-н баазын Ашиглалтын ахлахууд, хэсгийн дарга нар, 1-р баазаас 215 жолооч, 2-р баазаас 185 жолооч, 3-р баазаас 161 жолооч нийт 561 жолооч хамрагдсан байна

Shuud.mn
Сонин хачин