Улирлын шилдгээр хэн тодрох вэ

NBA-ын удирдлагууд энэ жилээс эхлэн улирлын шилдгүүдээ нэгдсэн Гала арга хэмжээгээр тодруулахаар болсон. Ирэх зургаадугаар сарын 26-нд Нью Йорк хотын 36 дугаар гудамжинд байрлах Сагсан бөмбөгийн ордонд Улирлын шилдгүүдийг тодруулах ёслол болох юм. Тэгвэл өчигдөр лигийн удирдлагууд үндсэн 6 шагналд нэр дэвшигчдийг танилцуулсан байна. Шагнал тус бүрийн сүүлийн шатанд нийт 3 нэр дэвшигч үлдээд байгаа юм. Ингээд та бүхэнд сүүлийн шатанд өрсөлдөх нэр дэвшигчдийн жагсаалтыг хүргэе.
Улирлын Үнэ цэнэтэй тоглогч:
Жэймс Харден – Хьюстон Рокетс
Рассель Уэстбрүүк – Оклахома сити Тандер
Кавай Леонард - Сан Антонио Спөрс
Оны шилдэг Шинэ тоглогч:
Дарио Шарич – Филадельфиа 76
Жоел Эмбийд – Филадельфиа 76
Малкольм Брогдон – Милуаки Бакс
Оны шилдэг хамгаалан тоглогч:
Кавай Леонард - Сан Антонио Спөрс
Дрэймонд Грийн - Голден Стейт Варриорс
Руди Гобер – Юта Жазз
Оны шилдэг 6 дахь тоглогч:
Андре Игуодала – Голден Стейт Варриорс
Лу Уильямс - Хьюстон Рокетс (2015 оны ялагч)
Эрик Гордон – Хьюстон Рокетс
Амжилт нь ахисан тоглогч:
Руди Гобер – Юта Жазз
Никола Йокич – Дэнвер Наггетс
Яннис Антэтокунмпо – Милуоки Бакс
Оны шилдэг дасгалжуулагч:
Грег Попович - Сан Антонио Спөрс (2003, 2012, 2014 оны ялагч)
Майк д’Антони – Хьюстон Рокетс (2005 оны ялагч)
Эрик Споэльстра – Майами Хит нар сүүлийн шалгаруулалтад өрсөлдөхөөр болжээ.
Дашрамд сонирхуулахад NBA-ын зүгээс ёслолын арга хэмжээнд зориулан урлагийн оддыг уриад байгаа гэнэ. Эдгээрийн дотор Канадын рэппэр Дрэйк багтаж байгаа бөгөөд уг арга хэмжээг хөтлөн явуулна гэсэн мэдээ байна. Мөн үзэгчдийн саналаар хэд хэдэн сонирхолтой номинацын эздийг тодруулах бөгөөд үүнд нь “Оны шилдэг тохолт” зэрэг сонирхолтой шагналууд багтаж байгаа гэнэ.
Г.Баяраа
СЭТГЭГДЭЛ БИЧИХ