Бундес лигийн анхны эмэгтэй шүүгч

Германы Бундес лигийн удирдлагууд ирэх жилээс дээд лигт шүгэл үлээх дөрвөн шүүгчийн нэрийг шинээр танилцуулжээ. Сонирхолтой нь энэ хүмүүсийн дотор нэг эмэгтэй шүүгч багтаж байгаа нь 55 жилийн түүхтэй Германы дээд лигт анхны тохиолдол болж байна. Түүний нэрийг Бибиана Штайнхаус гэдэг. 38 насны цагдаагын офицер эмэгтэйн хувьд анх 1999 оноос Германы эмэгтэйчүүдийн лигийг шүүж эхэлсэн бөгөөд мэргэжлийн шүүгчийн явах ёстой бүх шат дамжлагыг туулж 2011 оноос эхлэн өнөөг хүртэл Германы II лигийн тоглолтуудыг шүүжээ.
Тэрбээр энэ хугацаандаа эмэгтэйчүүдийн ДАШТ, Европын Аваргуудын лиг зэрэг олон тоглолтуудыг шүүн явуулжээ. Хамгийн сүүлийн мэдээллээр тэрбээр ирэх зургаадугаар сарын 1-нд болох ЕХБХ-ны эмэгтэй Аваргуудын лигийн шигшээ тоглолтыг шүүхээр сонгогдоод байна.
Сонирхуулахад Бибиана Штайнхаус нь өнгөрсөн оны 10 дугаар сараас эхлэн Англи шүүгч Ховард Вэббтэй хамтран амьдарч байгаа юм.
Г.Баяраа
СЭТГЭГДЭЛ БИЧИХ