“Гоолын машин” Лион клубыг орхино

img

 

Францын шигшээ баг болон Лион клубын довтлогч Александр Ляказетт энэ зун бага орхих болсноо албан ёсоор зарлажээ. Европын топ лигүүдийн довтлогчид дундаас хамгийн тогтмол үзүүлэлттэй гоолын машин гэгддэг тэрбээр энэ улиралд бүх тэмцээнд 35 гоолыг оруулсан юм. Энэ хэмжээний үзүүлэлтээ сүүлийн 4 улиралд дараалан давтаж байгаагаас түүний тоглолт тун тогтмол байдаг гэдгийг харж болно.

 

Тэгвэл  Лионы академийн шилдэг төгсөгчдийн нэг 25 настай Александр Ляказетт ирэх улирлаас Испанийн Ла лигийг зорих магадлал өндөр байна. Тэрбээр Атлетико Мадрид багтай холбоо тогтоосон бөгөөд талууд тохиолцоонд бараг хүрээд байгаа гэнэ. Энэ шилжилтэд түүний шигшээ багийн хамтрагч Антуан Гризманн ч багагүй нөлөөсөн байж болох юм. 

 

Г.Баяраа

СЭТГЭГДЭЛ БИЧИХ