Өчүүхэн дүүрэн болох улирал эхэллээ

Өнөөдөр аргын тооллын 2017 оны тавдугаар сарын 21. Ням гараг. Билгийн тооллын XVII жарны "Алтан унжлагат" хэмээгч Гал тахиа жилийн хаврын адаг хөх луу сарын шинийн 25. Адъяа гараг. Шувуун хушуут одтой, Могойг хүлэгч одтой,Таван шар мэнгэтэй, шар бич өдөр.
Өдрийн наран 5 цаг 14 минутад мандан, 20 цаг 30 минутад жаргана. Тухайн өдөр хулгана, луу жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн. Эл өдөр элдэв үйлд хянуур хандах хэрэгтэй ба ан, гөрөө хийх, мал, адгуус муулах, сүм дуганыг сэргээх, бүжиг наадам хийх, цэцэрлэг байгуулах, урлан бүтээхэд сайн. Хувцас эсгэх, шинэ хувцас өмсөх, зөвлөгөө хийх, гөлөг тэжээхэд муу. Өдрийн сайн цаг нь хулгана, үхэр, луу, могой, хонь, нохой болой. Хол газар яваар одогсод зүүн урагш мөрөө гаргавал зохистой. Өчүүхэн дүүрэн болох улирал 4 цаг 40 минутад эхэлнэ. Үс шинээр үргээлгэх буюу засуулахад тохиромжгүй хэмээжээ.
СЭТГЭГДЭЛ БИЧИХ