Улаанбаатарт 17 хэм дулаан байна

img

Өнөөдөр ихэнх нутгаар солигдмол үүлтэй. Зүүн болон говийн аймгуудын нутгийн зүүн хэсгээр бага зэргийн бороо, хур тунадас орно. Бусад нутгаар хур тунадас орохгүй. Салхи баруун болон төвийн аймгуудын нутгаар баруунаас, бусад нутгаар зүүн хойноос секундэд 6-11 метр. Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтэйн уулархаг нутаг, Дархадын хотгор болон Хэрлэн, Онон, Улз, Халх голын хөндийгөөр 9-14 хэм, Алтайн өвөр говиор 19-24 хэм, бусад нутгаар 13-18 хэм дулаан байна.   

 

УЛААНБААТАР ХОТ: Үүл багасна. Хур тунадас орохгүй. Салхи баруунаас секундэд 5-10 метр. 15-17 хэм дулаан байна.

СЭТГЭГДЭЛ БИЧИХ