Мансууруулах бодисын хэрэглээ улс даяар тархаагүй

Манай улс өнөөдрийн байдлаар 1200 орчим нэр төрлийн мансууруулах, сэтгэцэд нөлөөлөх бодис илрүүлэх нэг ширхэг төхөөрөмжтэй гэнэ. Хар тамхи, мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодисын хууль бус эргэлттэй тэмцэх үндэсний хөтөлбөрийн хүрээнд шинэ лаборатори байгуулах чиглэлээр судалгаа хийх үүргийг Хууль зүй, дотоод хэргийн сайдаас өгсөн байна. Үүний үр дүнд 9.5 тэрбум төгрөгийн төсөв бүхий төслийг боловсруулжээ. Нэг удаа 7.7 тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалт хийснээр лабораторийн техник, технолгийг шинэчлэх аж. Цаашид жил бүр 1.8 тэрбум төгрөгийн урсгал зардалтай байхаар төлөвлөгдсөн байна. Түүнчлэн хил, гааль дээр энэ төрлийн бодисыг илрүүлэхдээ тусгайлан бэлтгэгдсэн үнэрч нохой ашигладаг олон улсын түгээмэл жишиг бий.
Хар тамхи, мансууруулах болон сэтгэцэд нөлөөлөх бодисын хэрэглээ улс даяар тархсан гэх мэдээлэл худлаа гэдгийг албаны эх сурвалж мэдээлж байна. Улаанбаатар, Дархан-Уул аймаг, Орхон аймагт тархсан. Харин хар тамхи, мансууруулах болон сэтгэцэд нөлөөлөх бодис хэрэглэдэг, хамааралтай хүмүүсийн талаарх хэд хэдэн янзын тоо, баримт яригддаг бол цагдаагийн байгууллагад бүртгэлтэй 1100 гаруй хүн, нэг хүний цаана 4-5 хүн хамааралтай байдаг гэж тооцвол 6000-6500 орчим хүний хүрээнд яригдана байна.
Н.Нягт
СЭТГЭГДЭЛ БИЧИХ