ШӨХТГ-ын “Нээлттэй хаалганы өдөрлөг” болно

img

 

Хан-Уул дүүрэгт

 

09.30 цагт: Нийслэлийн Засаг дарга С.Батболд Хан-Уул дүүрэгт ажиллана. 9:30 цагт Хан-Уул дүүрэг, 5 дугаар хороо Арьс ширний 80 айлын орон сууцны байрны ашиглалтын өнөөгийн байдалтай танилцана.

 

10:10 цагт Хан-Уул дүүргийн 12, 13 дугаар хороо Туул голын сав дагуу түгээмэл тархацтай ашигт малтмал олборлогч аж ахуй нэгжүүдээс хууль тогтоомжийг хэрэгжүүлж байгаа байдалтай танилцана.

 

Гадаад харилцааны яамны "Зөвшилцөл" танхимд

 

09.00 цагт: Олон улсын цахилгаан холбооны байгууллагын төлөөлөгчид ирж Монгол Улсын харилцаа холбоо мэдээллийн технологийн чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг төрийн болон төрийн бус байгууллагын ажилтнуудтай уулзалт зохион байгуулж, олон улсын туршлага, чиг хандлагын талаар мэдээлэл солилцоно. Уг арга хэмжээ Дэлхийн мэдээлэлжсэн нийгмийн дэлхийн өдрийг тохиолдуулан Монгол Улсад анх удаа зохион байгуулагдаж байгаа. Холбоо барих утас:88089686

 

СУИС-ийн Радио, Телевиз, Медиа урлагийн сургуульд

 

10.00 цагт СУИС-ийн Радио, Телевиз, Медиа урлагийн сургууль, Шанхайн Театрын академи хамтран зохион байгуулж буй "Азийн кино урлагийн боловсрол" #AFEC сэдэвт олон улсын эрдэм шинжилгээний хурал болно.

 

“Монгол ньюс” мэдээллийн төвд

 

11.00 цагт "Омбол" ХХК-иас элэгний С вирусын эмчилгээнд зориулж нийгмийн хариуцлагын хөтөлбөр хэрэгжүүлэхтэй холбогдуулж хэвлэлийн бага хурал зарлалаа.

 

Сүхбаатарын талбайд

 

11:00 цагт Шударга өрсөлдөөн, хэрэглэгчийн төлөө газрын чиг үүрэг, үйл ажиллагааг иргэд, олон нийтэд таниулан сурталчлах “Нээлттэй хаалганы өдөрлөг” болно.

 

Театрын музейд

 

12:00 цагт: Монголын "Бөмбөгөр ногооны Мушгиа", "Алтан үе-Бөмбөгөр ногооныхон" гэсэн хоёр номын нээлт болно. Номын нээлтэд Б.Мушгиа найруулагчтай хамт ажиллаж байсан "Бөмбөгөр ногоон"-оор овоглодог ахмадууд, урлагийн үе үеийн төлөөлөл оролцоно.

 

СЭТГЭГДЭЛ БИЧИХ